Орхон аймагт вакцинд хамрагдсан ч халдвар авсан 512 иргэн байна

Сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд 463 иргэнд PCR, 935 хүнд  түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд шинээр 93 халдвар бүртгэгдсэн эдгээр халдварууд ойрын болон сайн дурын шинжилгээнээс илэрсэн халдварууд зонхилсон байна.

Гэрийн тусгаарлалтад  өнөөдрийн байдлаар нийт 1873 хүн байгаа бол  ойрын хавьтлын 4637, дам хавьтлын 3553, иргэн байна.  БОЭТ-ийн халдвартын тасагт нийт 260 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 218  нь хөнгөн, хүндэвтэр,38   биеийн байдал маш хүнд 3 иргэн байна.Дархлаажуулалтын дараа халдвар авсан 512 тохиолдол батлагдсан эдгээр халдваруудаас 1-р тунгийн вакцин хийлгэсний дараа халдвар авсан 207 , 2-р тунгийн вакцин хийлгэсний дараа халдвар авсан 305 хүн бүртгэгдээд байна.Энэ нь нийт илэрсэн батлагдсан халдварын 42,2 хувийг эзлэж байна.Эдгээр иргэдийн биеийн байдал бүгд хөнгөн байна. Иргэд дахлаажуулалт хийлгэснээс хойш дархлаа бүрэн тогтож дуусах хүртэл 14-28 хоногт аль болох халдвар авахгүйг хичээх шаардлагатай байна гэж ЭМГ-аас мэдээллээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.