ББ: Эрдэнэтчүүд Ч.Баярсайханы нэрэмжит хавдрын өрөөнд үнэ төлбөргүй үйлчлүүлнэ

ББ буюу Бат-Өлзийн Бат-Эрдэнийн санаачилсан олон төсөл хөтөлбөрүүд Эрдэнэт хотод одоо ч үр өгөөж өгч байна. Санаачилсан ажил бүр нэг удаа хийх биш олон жил үргэлжилж, олон хүн хамрагдсан үр дүнтэй байхыг эрхэмлэдэг.

Эрүүл мэнд, боловсрол, өрхийн үйлдвэрлэл, ахмад настан, хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд,  жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр гээд салбар бүрт хүрсэн олон ажлыг нэрлэж болно.

 2019 онд Эрдэнэтчүүд бидний бахархал болсон Уурхайчин хүү хэмээн алдаршсан сагсчин Ч.Баярсайхан ходоодны хорт хавдар хэмээн оношлогдож, хүн бүр сэтгэлийн хандив өргөж байлаа. Тэдний л нэгэн адил Бат-Өлзийн Бат-Эрдэнэ БНСУ-ын Улсан хотын Их сургуулийн эмнэлэгт зуучилж өөрийн биеэр БНСУ-д хүргэж өгч эмчилгээнд нь хамруулж байсан юм.  Гэвч хүнд өвчний өмнө хүчин мөхөстөж Эрдэнэтчүүдийн хайртай хүү  тэнгэрийн оронд дэвшиж гэр бүл, найз нөхөд, сагсан бөмбөгийн спортод хүнд гарз тохиолоо.

Энэ цаг үед түүний үлдээсэн зам мөрийг улам гэрэлтүүлж, хайртай хүмүүсээ, бахархалт залуусаа хорт хавдраар алдахгүй байхын төлөө Бат-Өлзийн Бат-Эрдэнийн санаачилгаар “ББ сан”-ийн дэмжлэгээр ЭРДЭНЭТИЙН Ч.БАЯРСАЙХАНЫ НЭРЭМЖИТ ХАВДРЫН ӨРӨӨ-г Хавдрын үндэсний зөвлөл-д байгууллаа. Уг өвчин цаг хугацаа, сэтгэлийн хүч, өртөг  их шаарддаг тул Эрдэнэт хотоос ирж эмчлүүлж буй хүмүүс уг өрөөнд үнэ төлбөргүй байрлах зохицуулалтыг хийжээ.  Уг ажил олон хүнд тус болж, түүнд талархах гэрэлт зул байх болтугай.

Харин та уг өрөөг “Хавдрын Үндэсний зөвлөл”-ийн 7000-1494 дугаарт холбогдож урьдчилан захиалаарай. Монголын хүн бүр эрүүл, энх байх болтугайХэлсэн бол хийнэ.  /ББ сан/  

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

сайн үйл дэлгэрэх болтугай

зочин

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.