C°/C°
УИХ дахь Хууль зүйн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг энэ сарын 15 ны өдөр сонссон юм.
Байнгын хорооны гишүүдийн тухайн үед асуусан асуулт хариултын хэсгээс хүргэж байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
МАН-ынхан У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч болохыг мэдээд, шүүхийн реформыг зориуд гацааж байгаад эргээд хонгилын түлхүүрийг түүнд өгөх гэж байна гэх хардлага байна. Энэ үндэслэлгүй хардлага аа. Шүүхийн шинэчлэлийг хэн нэг хувьд хүнд эрх мэдэл атгуулах гэж хийгээгүй. Шүүхийн реформыг анхнаас нь хувь хүн биш хууль засаглахын төлөө гэсэн гол концепц барьж эхлүүлсэн. Хэнд ч хуулиас давсан эрх мэдэл олгохгүй. Цэц энэ асуудлыг яаралтай авч үзээсэй. Зарчмаа мэддэг, Үндсэн хуулийнхаа үзэл санааг ойлгодог гишүүд байгаа гэдэгт итгэж байна.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
Шүүхийн тухай хуулийн асуудлаар санаа зовнисон хардлага сэрдлэгүүд явагдаж байна. Ковидын нөхцөл байдлын улмаас ҮХЦ-ийн хуралдаанууд хойшилж байгаа. Энэ хэрээр үйл явц тасалдаж байна. Гол нь ШЕЗ, ШСХ бүрдэхгүй байх байдал үүсэх тусам намар болж, энэ хооронд шүүгчдийн ёс зүйд хяналт тавих үйл ажиллагаа жигдрэхгүй. Аль болох хурдалмаар байна. Цэц хэрэв ингээд түгжээд байвал нөгөө шүүхийн реформд үхлийн цохилт болно. Нийт нийгмээрээ шахаж, шаардах хэрэгтэй байна.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
Та нар гэнэн материалист хэвээрээ л байна. МАН доторх нэг хэсэг энийг чинь дампууруулна. Далимдуулж энэ зун юугаа хутгах бол доо. Цэцийн үйл ажиллагааг жаахан журамлах, цэгцлэх хэрэгтэй байна. Үзэмжээрээ асуудалд хандах юм. Одоо бид нар баталсан хуулиа өөрчилье гээд сууж байна. Тэнд улс төржсөн хэсэг хүн очоод суучихсан, заавраар шийдвэр гаргаад л сууж байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Бид хангалттай урам өгч ажилласан. Одоо хариуцлага ярих цаг болсон. Та хэдээс хариуцлага нэхэх ёстой. Шүүхийн шинэчлэлийг миний бие ч амаараа биш ажлаараа хийж явсан.
СЭТГЭГДЛҮҮД /0/