Орхон аймаг: ЭЕШ-д 800 оноо авсан сурагчдад Засаг даргын нэрэмжит мөнгөн урамшуулал олгоно

Аймгийн Засаг дарга С.Батжаргал төгсөх ангийн сурагчидтай өнгөрсөн өдрүүдэд уулзалт зохион байгуулсан.  Энэ хичээлийн жилд 22500 хүүхэд суралцсанаас 12 дугаар ангийг 1247 хүүхэд төгсч байгаа юм.   

Эдгээр сурагчид цар тахлын үед элсэлтийн ерөнхий шалгалтдаа хэрхэн бэлтгэж байгаа, ямар бэрхшээл учирч байгаа талаар аймгийн Засаг дарга санал бодлыг нь сонссон юм. Мөн оюутны дөрвөн жилдээ аймаг, орон нутагтайгаа эргэх холбоотой байж, сайн туршлагаа орон нутагтаа хэрэгжүүлэх, мэдлэг, мэдээллээ хуваалцдаг байгаарай хэмээн захилаа.

 

Түүнчлэн элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан тохиолдолд Засаг даргын нэрэмжит мөнгөн урамшуулал олгоно гэсэн юм. Өнгөрсөн дөрвөн жилд Засаг даргын нэрэмжит тэтгэлгийг 120 хүүхэд хүртсэн байна. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /2/

Мөнгөн урамшуулалын оронд тэтгэлэг нь зүгээр шүү мөнгө бол аваад л дуусгана

Ц

2023-01-04 13:30 | 43.231.113.120

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

DR. PRADHAN

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.