Дорнод аймаг руу орох, гарах болон сум хоорондын хөдөлгөөнийг хязгаарлалаа

Өнөөдөр буюу /2021.06.21/ 06.00 цагаас эхлэн энэ сарын 30-ныг дуустал Дорнод аймаг руу орох, гарах болон сум хоорондын хөдөлгөөнийг хязгаарлалаа.

Коронавирусний халдвар сүүлийн гурав хоногт л гэхэд 110 тохиолдлоор нэмэгдэж, эрсдэл өндөр байна. Тодруулбал, дээрх хугацаанд халдвар тархсан болон бүртгэгдсэн бүс нутгаас Дорнод аймагт ирэх, гарах, аймгийн төвөөс сум хооронд зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа юм. Энэ хугацаанд зорчигч тээврийн хэрэгслийг аймгийн болон сумдын Онцгой комиссын Шуурхай штабын зөвшөөрснөөр холбогдох нотлох баримтыг үндэслэн хяналттайгаар нэвтрүүлэхээр зохицуулалт хийж байгаа бөгөөд 13А, 13Б маягттай иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, буяны ажилд оролцохыг зөвшөөрнө.

Түүнчлэн МАА, газар тариалан, хүнсний ногоо, жимс тариалах, хайгуулаас бусад уул уурхайн үйл ажиллагааг зөвшөөрч, хүнс, шуудан карго, эм, эмнэлгийн хэрэгсэл, барилгын материал, шатахуун, тос тосолгооны материал, уул уурхайн бүтээгдэхүүн, техник, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, цахилгаан бараа, гэр ахуйн тавилга, мал амьтны тэжээл, мах, махан бүтээгдэхүүний тээвэрлэлтийг зохих журмын дагуу нэвтрүүлнэ гэлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.