Орхон аймаг: Сүүлийн 24 цагт 24 хүн эдгэрч 74 хүн шинээр халдвар авчээ

 ОРХОН АЙМГИЙН КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ

/2021.06.22-ны өдөр/

1. Сүүлийн 24 цагт шинээр 74 тохиолдол нэмж батлагдан нийт 1837 болсон бол 24 хүн эдгэрчээ. 

2. Нийт 233 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд эдгээрээс 181 хүний биеийн байдал хөнгөн, 39 хүн хүндэвтэр, 10 хүнийн биеийн байдал хүнд, нэн хүнд 3 хүн байна. 

3. Гэрийн тусгаарлалтын эмчилгээнд нийт 472 байна. 

4. Сүүлийн 24 цагт 773 хүн дархлаажуулалт хамрагдсан.

5. Дархлаажуулалтын 1-р тунд нийт 64974 хүн хамрагдсан нь хамрагдвал зохих иргэдийн 94.7 хувь, 2-р тунгийн вакцинд 58878 хүн хамрагдаж хамрагдвал зохих иргэдийн 85.8 хувь нь хамрагдаад байна.

6. Аймгийн хэмжээнд Файзер вакцины 1-р тунд 16-17 насны нийт 630 хүүхэд хамрагдаад байна.

7. Сүүлийн 24 цагт 499 PCR шинжилгээ, түргэвчилсэн оношлуураар 965 шинжилгээ хийжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.