Орхон аймаг: "Оргил" худалдааны төвийг 500 мянган төгрөгөөр торгож түр хаах санал гаргажээ

Орхон аймгийн Засаг даргын ээлжит шуурхай зөвлөгөөн  хуралдлаа.

Хуралдааны үеэр зарим хэлтэс, агентлагийн удирдлагууд цаг үеийн ажлын талаар мэдээлэл хийлээ. Саяхан Эрдэнэт хотод үйл ажиллагаагаа шинээр эхэлж нээлтийн ажиллагаан дээрээ хүмүүсийг олноор цуглуулсан “Оргил” худалдааны төвд иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу мэргэжлийн байгууллагаас хяналт шалгалтын ажил явуулжээ. Ингэхэд УОК-ын 41 дүгээр тушаал, аймгийн Засаг даргын 2021 оны А/324 дүгээр захирамжийг зөрчиж бөөгнөрөл үүсгэсэн, бүртгэл хөтлөөгүй, орох гарах гарцын урсгал нэг зэрэг зөрчлүүд илэрч Зөрчлийн тухай хуулийн 15.2.1-т заасны дагуу хуулийн этгээдэд 500 нэгжийн торгуулийн арга хэмжээ авч үйл ажиллагааг түр хаах санал гаргаж хяналтын прокурорт шилжүүлсэн байна.

            2021 оны улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар манай аймагт бүтээн байгуулалт, дэд бүтцийн 125 ажил хийгдэхээр төлөвлөгдсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 100 ажил гэрээ байгуулагдсан, энэ 7 хоногт 2 ажлын гэрээ байгуулах мэдэгдэл ирсэн байна. 100 ажлаас 91 ажлын ажил эхлэх зөвшөөрөл авч ажил эхэлсэн байна. Дууссан 24 ажил байна. Одоогоор хийгдэж байгаа 76 ажил байна. Тухайлбал, Сургуулийн барилга 3, Багийн төвийн цогцолбор барилга 4, Инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн барилга 2, Цэцэрлэгийн барилга 1, Хүүхдийн парк, тоглоомын талбай 2, Хүүхдийн хөгжил, хамгааллын төвийн барилга 1, Аймгийн төвийн хатуу хучилттай авто зам 2, Ахмадын өргөөний барилга 1, Соёлын төвийн барилга 1, Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгын 1 ажил тус тус баригдаж байна.

  Хуралдааны төгсгөлд аймгийн удирдлагуудын зүгээс холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өглөө. Тухайлбал, ӨЭМТ-үүд ачаалал ихтэй ажиллаж байгаагаас автомашин хүрэлцээгүй байгааг харгалзаж зарим төсөвт байгууллагуудын машиныг Ковидын үед түр ашиглуулах ажлыг зохион байгуулах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг даалгалаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /2/

Город талруугаа хаалга гаргаач.Заавал урд талаар нь тойрч ч бх шиг.нээх том талбай хашаалчихаад .бүх талруугаа хаалга гарга

Эрдэнэтийн хүн

2023-01-04 13:30 | 43.231.113.120

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

DR. PRADHAN

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.