Л.Уранчимэг: Шинж тэмдэг балархай байдлаар халдвар тархсан байж болзошгүй

2021.07.06-ны 10:00 цагийн байдлаар

Сүүлийн 24 цагт короновируст халдварын 104 тохиолдол нэмж батлагдан нийт халдварласан тохиолдлын тоо 3257 боллоо. Аймгийн хүн амын 3 хувь халдварт өртөөд байна. Нийт батлагдсан тохиолдлын 63 хувь нь эдгэрч гарсан. 94 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 2054 боллоо.

 Нийт 342 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 266, хүндэвтэр 53, хүнд 17, нэн хүнд 5 хүн байна. АОК-ын мэдээллийн үер тархвар судлаач Л.Уранчимэг вирусийн илрэх шинж тэмдэг хэд хэдэн хувилбараар өөрчлөгдсөн иргэдийн дунд хөнгөн балархай байдлаар тархсан байж болзошгүй. Судлаачдын зүгээс Орхон аймгийн 20 мянган иргэн ямар нэгэн байдлаар хөнгөн балархай шинж тэмдэггүй илэрсэн байх магадлалтай гэж харж байгаа. Энэ гэхдээ батлагдсан нотлогдсон гэхээсээ илүүтэй шинж тэмдэгээрээ ялгарч байгаа гэдэг нь онцлог.

 Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хяналтанд гэрээр эмчлэгдэж байгаа 757 хүн байгаагаас том хүн 527, хүүхэд 230 байна. Сүүлийн 24 цагт нийт 1248 шинжилгээ хийсний 316 PCR шинжилгээ, түргэвчилсэн оношлуураар 932 шинжилгээ хийсэн байна.Сүүлийн өдрүүдэд сайн дурын шинжилгээгээр илрэх явдал нэмэгдсэн байна. 

 Сүүлийн 24 цагт 1-р тунгийн дархлаажуулалтыг 451 иргэнд хийж нийт хамрагдвал зохих иргэдийн 86 хувь, 2-р тунгийн дархлаажуулалтыг 114 хүнд хийж, хоёрдугаар тунгийн хамрагдвал зохих иргэдийн 78 хувь хамрагдаад байна. 12-15 насны хүүхдүүдийн 52.1 хувь нь дархлаажуулалтдаа хамрагдсан, 16-17 насны хүүхдүүдийн 68,7 хувь нь дархлаажуулалтдаа хамрагджээ.

 Манай аймагт 6 сарын 28-ны өдрөөс хойш явуулын амбулатори ажиллаж эхэлсэн. 2 их эмч, 2 бага эмч, 2 жолоочтойгоор ажиллаж байна. Явуулын амбулатори өдөрт дунджаар үзлэг 40, дуудлагаар 10 иргэнд үйлчилж, биеийн байдлыг үнэлж гэрийн тусгаарлалтад шилжүүлэх, эмнэлэгт хэвтүүлэх, эмийн багц өгөх, түргэвчилсэн шинжилгээ авах зэрэг ажлуудыг гүйцэтгэж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.