"Хөх монгол" цогцолборыг татан буулгаж соёлын хэлтэс үйл ажиллагаа явуулахаар боллоо

Орхон аймгийн ИТХ-ын Ээлжит бус II хуралдаанаар орон нутгийн өмчит ”Хөх Монгол цогцолбор” ОНӨААТҮГ-ыг АИТХ-ын Төлөөлөгчдийн олонхийн саналаар татан буулгалаа.
Тус газар нь байгуулагдсан цагаасаа хойш үндсэн үйл ажиллагаа болон өөрийн эх үүсвэрээр орлого олж төсөвт төвлөрүүлэх ажил, санал санаачилга гаргаагүй бөгөөд орон нутгийн төсвөөс жилд дунджаар 73,0 орчим сая төгрөгийн санхүүжилт авч, 96-120 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа тул ийнхүү татан буулгаж байна.
Засгийн газрын тогтоолоор аймгийн "ЗДТГ"-ын бүтцэд өөрчлөлт оруулсны дараа тус цогцолборын байранд соёлын хэлтэс байрлах бөгөөд тус цогцолборын үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдөхгүйгээр менежментийг сайжруулан ажиллах юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.