​Энэ намар танхимын хичээлийг эхлүүлэх ТАВАН хувилбарыг танилцуулсан байна

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болж байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд БШУ-ы сайд Л.Энх-Амгалан сургуулийн цэцэрлэгийн үйл ажиллагааг ирэх намраас хэвийн явуулах, танхимын хичээлийг эхлүүлэх, эсэх асуудлыг танилцуулж, хэлэлцүүлж байгаа аж. 

 2021 оны есдүгээр сарын 1-нээс ЕБС-ийн сурагчдын хичээлийг танхимаар оруулах талаар таван хувилбарыг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас боловсруулсныг эх сурвалж мэдээллээ. ЕБС-ийн сурагчдыг танхимын хичээлд явуулах эсэхийг эцэг эх нь шийдэх, долоо хоногт 2-3 өдөр танхимаар хичээллэж, бусад өдөр цахимаар хичээллэх, танхимаар хичээллэхээр болбол цагийн хязгаар тогтоох, вакцинд хамрагдсан ахлах ангийнхны хичээлийг танхимаар явуулах зэрэг хувилбарууд яригдаж байгаа аж. 

Цар тахлын нөхцөл байдлаас болж танхимын хичээл бүтэн жил ороогүй гэхэд болно. Үүнээс болж сурагчдын дунд 1-2 жилийн хоцрогдол гарч, боловсролын салбарт том уналт үүсч байгааг салбарын яамнаас танилцуулж байгаа юм. Иймд богино хугацаанд хичээлийн хоцрогдлыг арилгах сургалтын төлөвлөгөө гаргаж, ирэх намраас хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж. 

Өнөөдрийн байдлаар манай улсын нийт хүн амын 60 хувь вакцины бүрэн тунд хамрагдаад байгаа юм. Есдүгээр сарын 1-нээс өмнө 12-17 насны хүүхдүүдийг бүрэн вакцинжуулж дуусах учраас танхимын хичээлийг эхлүүлэх байр суурийг салбарын яам баримталж байгаа бололтой. 

Засгийн газрын гишүүд болон Ерөнхий сайдын зүгээс өвчлөлийн нөхцөл байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр наймдугаар сарын сүүлээс танхимын хичээлийг эсэх эцсийн шийдвэрийг гаргана гэжээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.