1,2-р микрийн хэрэглэгчдийн хэрэгцээний халуун усны хязгаарлалт дахин 7-14 хоног сунгагдана...

Шинээр баригдаж байгаа Уурхайчин 2,3-дугаар хорооллын орон сууцны, дулаан хангамжийн шугамын өргөтгөл шинэчлэл хийж буйтай холбогдуулан 2021 оны 6 сарын 24-с 2021 оны 8 сарын 1-н хүртэл 1-р хорооллын 16, 17, 18, 19, 26, 20, 21-р байр, 2-р хорооллын 8, 9, 10 ,11а,б, 12, 13-р байр болон ойролцоох ААН-үүдийн хэрэгцээний халуун усыг хязгаарласан билээ.

Гэвч 8-р сарын 1-ний байдлаар өргөтгөл хийж буй ажлын үйл явц дуусаагүйн улмаас товлосон хугацаанд хэрэгцээний халуун усаар хангаж чадахгүй байгаа нь иргэд, оршин суугчдыг ихээхэн бухимдуулж байна.

Энэ талаар холбогдох байгууллага “Эрдэнэт ус” ДТС болон ажлын үйл явц ашиглалтыг хариуцсан газраас лавлахад “Цар тахлаас үүдсэн хил, гааль дээрх гацалт түгжрэлийн улмаас материал төлөвлөсөн хугацаанд ирээгүй учир ажил хойшлогдож байна, дахин 7-14 хоног сунгах магадлалтай” гэв.

 

Сэтгүүлч: Б:Анужин 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /3/

Битгий худлаа хил гааль гэл дээ. Наадмаар буюу 7сарын11 нээс 9 хоног амарсаны гай шүү дээ!?! Одоо тэгээд энэ кампанитд ямар хариуцлага хүлээлгэх юм бэ?

Зочин

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Nasdmaar 9 honog anarsan.talbaid mash tsuun toonii hun ajilladag.iim tom tender avsan kompani ahiuhan hun avch ajilluulj boloogui yum uu

Zochin

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Naadmaar ajillahgui yaasin?! 9 honog hugatsaa aldsan

zovjin

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.