ШӨХТГ болон сууц өмчлөгчдийн дээд зөвлөл хамтран “Шилэн СӨХ” үйл ажилгааг Орхон аймгаас эхлүүлнэ

       Сууц Өмчлөгчдийн Холбоо болон оршин суугчдын хоорондын уялдаа холбоог сайжруулах, системийн тусламжтайгаар үйл ажиллагааг нь амар хялбар бөгөөд илүү нээлттэй ил тод болгох зорилгоор ШӨХТГ болон сууц өмчлөгчдийн дээд зөвлөл хамтран “Шилэн СӨХ” үйл ажиллагааг зохион байгуулж байгаа ажээ.

Нийслэл Улаанбаатар хот төдийгүй 21 аймагт хэрэгжүүлэх уг арга хэмжээ нь хөдөө орон нутгаас анхлан Орхон аймаг Эрдэнэт хотод хэрэгжихээр бэлтгэл хангаад байна.

 Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг 40 СӨХ байдаг бөгөөд байшин хорооллын нийт 12600 гаруй айл өрх оршин суудаг. Сууц өмчлөгчдийн холбоо болон иргэд оршин суугчид хоорондын холбоо одоогийн нөхцөл байдалд утсаар холбогдох, фэйсбүүк групп ашиглах, мэдээллийн самбар байршуулах зэрэг уламжлалт арга барил байгаа бол энэхүү “шилэн СӨХ” арга хэмжээ хэрэгжсэнээрээ “Homebook” аппликейшныг ашиглан түргэн шуурхай мэдээлэл солилцох боломжтой болох юм.

       “Шилэн СӨХ”-ын хүрээнд хийгдэж буй “Homebook” аппликейшныг ашигласнаар СӨХ-ны төлбөрийн задаргааг нэг бүрчлэн харах боломжтойгоос гадна таны төлсөн мөнгө юунд зарцуулагдаж, ямар ажлууд хийгдэж байгаа талаар бүрэн мэдээлэл авдаг болох давуу талтай ажээ. Тус аппликейшны хөгжүүлэлтийг “Нова Софт” ХХК хийж байгаа ажээ.

      Одоогийн байдлаар оршин суугчдын бүртгэлийг хийж байгаа бөгөөд үүнд ашиглах зорилгоор оршин суугчдын хувийн мэдээлэл болон байрны метр квадрат зэргийг  авах шаардлага тулгарч байгаа гэдгийг албаны хүн мэдээллээ. Иймд оршин суугчдын зүгээс шаардлагатай мэдээллээ өгч хамтран ажиллахыг уриалж байлаа.  Түүнчлэн таны мэдээлэл нууцлалын зэрэгтэй байхаас гадна шилэн СӨХ үйл ажиллагаанд ашиглахаас бусад зүйлд ашиглагдах боломжгүй гэдгийн хэлж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.