О.Ариунгэрэлт: Танхимаар хичээл эхэлнэ,цэцэрлэг болон зургаан настангуудаа цахимаар тухайн хаягаар нь бүртгэл явагдана

 Энэ намар хичээл сургууль танхимаар хичээллэх үү? гэдэг асуултанд хариулт авахаар Аймгийн Боловсрол Соёл Урлагын Газрын дарга О.Ариунгэрэлтийг зорьж зарим асуултанд хариулт авлаа.

-Боловсолын яам энэ хичээлийн жилд хоёроос гурван хувилбараар сургалтын үйл ажиллагааг явуулах асуудал яригдаж байгаа ч  эцсийн байдлаар шийдвэр гарсан уу? Орон нутагт  бэлтгэл  хэрхэн хангагдаж байна вэ? 

Нөхцөл байдлын улмаас дэлхий даяар вирусийн эсрэг тэмцэж хөл хориог төрөл бүрийн аргаар хэрэгжүүлж байна. Улс орон бүр өөр өөрсдийнхөө тулгамдсан асуудлуудыг шийдээд явж байна. Энэ жилийн тухайд БСШУЯ хэд хэдэн бодлого боловсруулж ажиллахаар бэлтгэлээ хангаж байна. Эрүүл мэнд чухал гэвч хүүхдийн эрдэм мэдлэг, боловсрол олох сургалтын ажил ч гэсэн эн зэрэгцэх чухал зүйл гэдэг дээр яам санал нэгдэж бодлого боловсруулж байна. Хоёр  жил дамнан үргэлжилсэн цахим сургалт чанарын хувьд хангалтгүй, эцэг эхчүүд бас шүүмжлэлтэй хандсан. Аль ч утгаараа аваад үзсэн танхимын сургалтыг хэрэгтэй гэдэг дээр  эрдэмтэд саналаа илэрхийлсээр байна.Тэр ч утгаараа  энэ хичээлийн шинэ жилд буюу  9-р сарын 1-нд хичээл сургуулийн үйл ажиллагааг танхимаар эхлүүлэхээр болсон. Хэрвээ нөхцөл байдал хүндэрвэл яах вэ? гэдэг дээр хэд хэдэн хувилбарууд яригдаж байна. Тухайлбал хүүхдүүдээ 50 хувийг нь  нэг ангид байлгах, хүүхдүүдийнхээ тоог цөөрүүлэх, олон болон цөөн цагаар судалдаг хичээлүүдийг ямар хэлбэрт шилжүүлэх үү, аль аль хичээлийг танхимаар эсвэл цахимаар үзэх үү, хүүхдүүд биеэ даагаад судлах боломжтой газар зүй, түүх, хөдөлмөрийн хичээлийг гэрээр, зайлшгүй багш шаардлагатай математик, монгол хэл, хими, англи хэлний хичээлүүдийг танхимаар оруулах уу? зэргээр хувилбарууд яригдаж байна.Хичээл эхлэх асуудал бол эхлэдэгээрээ эхлэнэ гэдгийг хэлэх байна.

8-р сар бол боловсролын салбарын хувьд нэлээдгүй ачаалалтай сар байдаг. ЭЕШ 19-22- ны хооронд хийгдэхээр төлөвлөгдөж буй. Ингээд 4,5-р сургууль дээр бэлтгэл ажил эхэлж, нэг ангид дээд тал нь 15 хүүхэд байхаар зохицуулж байна. Хичээлийн шалгалтууд 80-100 минут үргэлжлэх учраас энэ хугацаанд аль болох агаар сэлгэлт хийх, халдвар хамгаалалжуулалтыг эрчимжүүлэх тал дээр анхаарч байна.

-Цэцэрлэгийн бүртгэл шинээр цахим хэлбэрээр явагдана.Нэгдүгээр ангид элсэх хүүхдүүд бас бүртгэл хэрхэн хийгдэх талаар товч мэдээлэл өгнө үү?

Энэ жил бид нэгдүгээр анги болон цэцэрлэгийн элсэлтийг цахим хэлбэрээр зохион байгуулахаар бэлдэж байна. Өнгөрсөн хичээлийн жилд цахимаар зохион байгуулсан манай аймгийн хувьд тодорхой хэмжээний туршлага хуримтлуулсан гэж үзэж байгаа. Эцэг эхчүүдэд анхааруулж хэлэхэд 8-р сарын 4-с хойш ямар нэгэн халдварт өртөх юм бол шалгалт өгөх боломжгүй болох учир төгсөх 12-р ангийн хүүхдүүдээ гэртээ 14хоног тусгаарлан, анхаарал халамж тавьж, өөрсдөө тэдэнд халдвар дамжуулахгүй байхыг анхааруулж байна. Харин цэцэрлэгийн бүртгэлийн хувьд, улсын иргэний бүртгэл дээрх хаягаар таны хүүхдийн цахим бүртгэл шууд хийгдэх учир гэрийнхээ хаягийг тодорхой болгох хэрэгтэй. Үүнд ямар ч гар ажиллагаа орохгүй учир дахин засагдахгүй боломжгүй. Тиймээс шилжих хөдөлгөөн нээлттэй байгаа учир иргэд иргэний бүртгэл дээрх гэрийнхээ хаягийг сайн анхаараарай гэж хэлье.

-Харъяаллын бус болон айлын гэрт амьдарч байгаа тодруулбал аав ээж нь гадаадад эмээ өвөө ах эгч дээрээ байдаг хүүхдүүд хэрхэн бүртгүүлэх бэ? 

  Тэдгээр хүүхдүүдийн амьдран суудаг өөр нэгэн асран хамгаалагчдынх нь бүртгэл хаягаар шууд бүртгэгдээд явна гэсэн үг.

- Орхон аймагт ирэх 2022 оны нэгдүгээр сараас эхлэн цэцэрлэгийн багш нар хоёр ээлжээр ажиллахаар болсон энэ талаар...

Цэцэрлэгийн багшийг хоёр  ээлжээр ажиллуулах бэлтгэл ажил эхэлсэн. 2022 оны 1 сарын1- ээс эхлэн төсөвт тусгасны дагуу цалин хөлсны асуудал яригдаж байгаа шийдэгдсэн тохиолдолд багш нарын нөөц бололцоо хангагдаж багш нарын ачаалал багасаж хүүхдүүдээ тавих анхаарал илүү сайжирна гэж үзэж байгаа .Төсөв батлагдвал бид  2021 онд эхлүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээрээ өглөө 07:30 минутанд хичээл эхлэж  орой 19:00 цаг ингэснээр 12 цаг ажилладаг байсан цэцэрлэгийн багш нарын ачаалал хөнгөрч найман цагаар  ажилладаг болох юм. 

-Энэ жил  12 дугаар ангийн Орхон аймагт хэдэн хүүхэд төгсөж байна вэ?

1234 хүүхэд 12-р ангийг төгсөж байна.Эдгээр сурагчдаас 1181 нь ЭЕШ өгнө.

-Цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо өмнөх оныхоос өссөн үү? 

Хувийн цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээ зэргээс шалтгаалаад 1000-2000 орчмын хооронд хэлбэлзэж байна.Өмнө оны мөн үетэй адилхан 2000 орчим хүүхдүүд цэцэрлэгт хамрагдана.

-Зургаан настангууд буюу нэгдүгээр ангид суралцах сурагчдын тоо гарсан уу?

Судалгаа бүртгэлээс харахад  2000 орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцахаар байна.

Ярилцсан: Б.Анужин 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /5/

Bitgiii tenegt malnuudaaaaa

Hi

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Oilgoloo demjij bn

Gades

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Цэцэрлэгийн ээлжийн багшийг болимоор юмаа. Зүгээр л багш нарын цалинг нь нэмчихсэн бол арай дээр байсан юм.

Зочин

2023-01-04 13:30 | 43.231.113.120

odooo iiim aimaar degdej bgaaa huuhduuud ni surguuli tsetseregteee ybaad bur daaamjiraaad ihseh ym bnldaa arai arai

hi

2023-01-04 13:30 | 43.231.113.120

tsetsrlg surgvil demii baihaa ene aimr uwchin ih baih

saruul

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.