Сурвалжлага: Нойр булчирхайн архаг үрэвсэл, архины хордлогоор эмнэлэгийн тусламж авах иргэдийн тоо эрс нэмэгдсэн байна.

Нар төөнөж, салхи сэвэлзсэн зуны налгар өдрүүд айлчлан ирэх нь даанч сайхан. Харин сайн сайхан бүхний хажуугаар саар гэгчээр гуравхан сая монголчуудын минь хэн нэгэн нь цар тахлаар өдөр бүр өвчилж, амралт зугаалга, баяр наадмын үеэр гэмтэл бэртэл, ослын дугаар тасрахгүй байгаа нь тун харамсалтай. Үүнтэй холбогдуулан яаралтай тусламжийн 103 утас ба хүлээн авах төв дээр нөхцөл байдал хэр байгааг сурвалжлахаар “Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төв”-ийг зорилоо.Эрүүл мэндийн тасралтгүй үйл ажиллагаатай тус байгууллага биднийг очиход ч хүний хөдөлгөөн ихтэй угтлаа.

БОЭТ-ийн Хүлээн авах тасгийн (7-р сарын26- 8-р сарын 5) -ийг хүртэлх байдлаар нийт 337 хүн үйлчлүүлснээс хэвтэн эмчлүүлсэн 43, зөвлөгөө авсан 188, ахуйн осолд өртсөн 93, авто осол 11, үйлдвэрийн осол 2 хүн тус тус бүртгэгдсэн байна.

Энэ жил үндэсний их баяр наадмыг тохиолдуулан орон даяар ёс хоног амарсантай холбоотой хөдөлгөөн нэмэгдэж иргэдийн ихэнх хувь нь хөдөө гадаа явах зэргээр агаарт гарсан.Үүнтэй холбоотой эмнэлгийн анхан шатны зөвлөгөө, тусламж үзүүлдэг “Яаралтай Тусламжийн 103” утсанд хэвлийн өвдөлт, нойр булчирхайн үрэвсэл, архины гүн хордлого болон нэгнээ хутгалан, зодож бэртээсэн дуудлагууд ихээр ирсэн байна. Харин хүүхэд багачуудын хувьд ханиад томуугийн дуудлага цөөн ч коронавирусын халдвар авсан тохиолдол, мөн хугацаа нь хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн идэх, нарших шалтгаанаас үүдэн бөөлжилт, суулгалт өгөх тохиолдол их гарч байна. Хүүхэд хэт их бөөлжиж, суулгавал шингэний дутагдалд орох эрсдэлтэй байдаг учир хүлээн авахаар ирэхийг зөвлөдөг байна.

Өнөөдрийн байдлаар Яаралтай тусламжийн тасгийг 2 хэсэгт хуваан  08.00- 00.00 цаг хүртэл ажиллаж байна.

Яаралтай тусламж I буюу ерөнхийдөө хүнд оноштой, эмнэлгийн аппарат, тоног төхөөрөмж зайлшгүй шаардлагатай хүмүүсийг хүлээж авах тасаг юм. Харин Яаралтай тусламж II- ын хувьд эрэмбэлэн ангилах маягаар, биеийн байдал нь хөнгөн иргэдийг ковидын үед эрсдэлээс урьдчилан сэргийлж, доод хүлээн авах дээр үзэх зорилттой гаргасан аж.

Өнөөдрийн цаг үе болон эмнэлгийн нөхцөл байдлын талаар Яаралтай түргэн тусламжийн тасгийн их эмч Б.Мөнгөн-Эрдэнэ –тэй ярилцаж тодрууллаа.

-Амралт зугаалгын оргил өдрүүдэд гэмтэл бэртлийн улмаас өдөрт дунджаар хэчнээн хүмүүс хүлээн авахын тусламж авч байна вэ?

Манайд өдөрт дунджаар 50-55 орчим иргэд үйлчлүүлдэг. Цар тахлын энэ үед осол гэмтлээр ирж байгаа хүмүүс өнгөрсөн жилтэй харьцуулахад харьцангуй бага байна. Одоогоор хэвлийн өвдөлт, архины хордлого, зүрх судасны өвчин, даралт ихсэлттэй хүмүүс голчлон өвчлөн, эмчлүүлж байна. Архины гүн хордлого бол нас харгалзахгүйгээр тохиолддог ба нас залуужих тусам архинд донтох магадлал ихэсдэг. Хордлого нь хэт хүндэрвэл зүрх шууд зогсох эрсдэлтэй байдаг.

-Ойрын үед зонхилох өвчлөл юу байна бэ? Бага насны хүүхдүүд  ямар шалтгаанаар эмнэлэгт хандаж байна.

Өнгөрсөн 7 хоногийн хувьд 30-аас дээш насныхан голчлон ирж үзүүллээ. Хүүхдүүдийн хувьд гадаа тоглож байгаад гар хөлөө хугалах, дугуйнаас унах, хордлогод орох, түлэгдэх гэх мэт шалтгаануудаас үүдэн гэмтэл бэртэл авч байна.

-Эмнэлгийн зүгээс өвчтөнүүдийг хүлээн авахад, тоног төхөөрөмжийн тал дээр асуудал тулгарч байгаа юу?

Ерөнхийдөө хангамж хүрэлцээ өмнөх үеийг бодвол сайжирсан ч зарим нэг шаардлагатай аппарат, тоног төхөөрөмж хэрэгцээтэй байна. Тухайлбал ар гэрийнхнээс нь хүн байхгүй, ухаангүй, онош нь тодорхойгүй хүмүүс ирэхэд, өвчнийг тодорхой болгох импульсийн оксиметр гэх мэт хэд хэдэн аппарат хэрэгтэй байдаг. Тэгснээр оношийг хурдан илрүүлэн, эмчилгээг яаралтай эхлүүлэх боломж бүрдэх юм.

-Ковидтой холбоотой эмнэлгийн ачаалал ямар байна орны хүрэлцээ тал дээр

Ачаалал маш их байна. Учир нь түргэвчилсэн шинжилгээ өгөх, хэвтэн эмчлүүлэх, ковид тусаад эдгэрсэн иргэд үзүүлэх нь ихэссэн. Түүнчлэн ихэнх үед өвчний улмаас бус ажлын шаардлагаар ковидын шинжилгээ өгөх эсвэл лист буюу эмнэлэгт хэвтсэн гэх тодорхойлолт авахаар хүмүүс тасралтгүй ирсээр л байна. Мөн хамгийн эрсдэлтэй бүсэд ажиллаж буй эмч сувилагчид халдвар авах тохиолдол их байгаа тул 2-3 хүний ажлыг нэг хүн хийх гэх мэт ажлын ачаалал хэд дахин нэмэгдэж байна.

-Эрдэнэт хотод коронавирусийн дельта хувилбар дахин бүртгэгдсэн үү?

Одоогоор дельта вирусийн тохиолдол бүртгэгдээгүй байна. Ерөнхийдөө коронавирус гэдэг нь ерөнхий нэр томьёо. Түүн дотроо альфа, дельта гэх төрлүүд бий. Дельта вирус нь халдвар тархах чадвар илүү өндөр, мутацлагдаад хувьсан өөрчлөгдсөн төрөл юм. Ковид нь архаг хууч өвчин, зүрх судас, хэт таргалалттай хүмүүс дээр илүү хүндээр тусаж буй учир ЭМЯ-аас өгч буй халдвар хамгааллын дэглэмийг ягштал мөрдөж, эх дэлхий амгалан, хүн бүр эрүүл байхын төлөө бүгд дор бүрнээ ухамсартай байхыг зөвлөе.

Сэтгүүлч: Б.Анужин 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /2/

Сурвалжилга гээд зөв бичээчээ

Haliunaa

2023-01-04 13:30 | 43.231.113.120

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

DR. UROLOGIST

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.