Томилгоо: Эрхээ дарга эхлүүлсэн ажлаа дуусгалгүй Эрдэнэтээс явчихлаа...

Ингэж гарчиглах учир нь Л.Эрхбаатар дарга  “Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн захирлын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөн улсын нийслэл рүү тодруулбал “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдохоор болж нийслэл хүрээг зорьжээ.“Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн өмнөх даргаар ажиллаж байсан  Ч.Чинбат нь өнгөрөгч Баасан гаригт /2021.07.30/ АТГ-аас цагдан хорих  461-дүгээр хорих ангид саатуулагдсан  билээ. Тодруулбал, түүнийг яллагдагчаар татаж, албан өрөөнд нь гүйцэтгэх ажиллагаа явуулсан юм.Ч.Чинбат дарга ажлаа хүлээж аваад нэг жил гаруйн хугацаа өнгөрсөн бөгөөд түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх асуудлаар шалгаж байгаа юм. Л.Эрхбаатар захирал орон нутгийн ДЦС-ыг олон жил удирдсан нэгэн бөгөөд сүүлийн нэг жил эрчим хүчний яам руу явахаар зэхэж байгаа тухай  жиг жуг хийж байсан ч яамны харьяа томоохон ТӨХК-ийн захирал болж ийнхүү  тушаал дэвшлээ. Л.Эрхбаатар даргын тухайд өнгөрсөн 2020,2021 оны сонгуулиудад орон нутгийн сонгуулийн багийн ерөнхий менежерээр ажилласан бөгөөд давхар томоохон хөрөнгө оруулалтын ажлын шанг татсан нэгэн ДЦС-ын хувьд олон жил хүлээсэн тус  ажлыг гардан эхлүүлж хүлээлгэн өгөхөд бэлэн болсон байсан ч шинэ томилгоо хийгдсэнээр тэрээр ердөө хэдхэн хоногийн өмнө  нийслэлийг зорилоо.

Уг ажлыг тодруулбал  БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр  “СС-35/50 МВт-ын турбогенератороор өргөтгөх ажлыг нэг жил гаруйн хугацаанд гүйцэтгэж энэ сарын 20-нд  улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажил явагдаж байсан юм.Төвийг зорьсон түүний ажлыг үргэлжүүлэх албан тушаалын өрсөлдөөн ширүүхэн өрнөж байгаа нь лавтай. Энэ салбарт туршлагатай нэгнийг авах уу? Эрх баригч намын нөлөө бүхий эрхэм ирэх үү? Чих дэлсэж буй дараагийн даргаар Б.Мөнхдалай мөн ЭДЦС хэлтсийн дарга Н.Наранбаатар нар яригдаж буй.

Тэрээр  "Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн санхүү эрхэлсэн орлогчоор тун саяхан томилогдон  ажиллаж байгаа бөгөөд өмнө нь Хот байгуулалт барилга захиалагчийн албаны даргаар ажиллаж байсан юм. Орон нутгаас  томилгоо хийгдэх учир нөлөө бүхий уг албан тушаалд шунан дурлах улс төрчдийн цуваа тасрахгүй сайд дарга нарын үүдийг сахиж суугаа даа...

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /3/

Л.Эрхбаатар даргад амжилт хүсэе. Тэрээр олон жил энэ салбарт ажиллаж байгаа туршлагатай нэгэн. Хийж буй ажилдаа хариуцлагатай нямбай ханддаг тул энэ хүнийг дэвшүүлэх нь зүйн хэрэг гэж үзэж байна.

Э.Эрдэнэбат

2023-01-04 13:30 | 43.231.113.120

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

DR. UROLOGIST

2023-01-04 13:30 | 43.231.113.120

https://news.mn/r/2586652/

рхрөрха

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.