АОК: Спорт заалны газрууд нээх хүсэлтээ ирүүлэх ёстой одоогоор ямар ч спорт заал хүсэлтээ ирүүлээгүй байна

Аймгийн Онцгой комиссын 2021 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн XIX хуралд Баар, караоке, ПС тоглоом, үзвэр үйлчилгээний газруудын үйл ажиллагааг явуулахад хяналт шалгалт хийх ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг үйл ажиллагаа явуулах хүсэлт ирүүлсэн ААН-дэд дараах шалгуур үзүүлэлтийг тавьж шаардлага хангасан газруудыг нээн ажиллуулахаар болсон. 

1. Тухайн салбаруудын болон өмнөх захирамжаар хориглосон байсан аж нэгжийн  үйл ажиллагаанд эрсдэлийн үнэлгээ хийх; 

2. Ажилтан албан хаагчид дархлаажуулалтын бүрэн тунд 100 хувь хамрагдсан байдалд судалгаа хийх;

3. Ажлын байрны төлөвлөлт, зай хэмжээний зохион байгуулалт шаардлага хангасан эсэх;

4. Үйлчилгээний болон ажлын байрны агааржуулалт;  

Үйлчлүүлэгч нарын хяналт бүртгэлийн системийн автоматжуулалтыг хангасан эсэх гэх мэт... шалгуур үзүүлэлтээр аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд үе шаттайгаар хяналт шалгалт хийх ажлын хэсгийг байгуулж гарсан дүгнэлтийг үндэслэн үйл ажиллагааг нээх талаар шийдвэр гаргасан. Өнөөдрийн байдлаар Орхон аймагт гурван баар үйл ажиллагааг эхлүүлсэн бол караоке баарны үйл ажиллагааг лоунж хэлбэрээр ажиллуулах зөвшөөрөл олгосон байна. Тодруулбал дуу, дуулж хөгжим тавихгүй зөвхөн сууж уух зүйлс болон  хоолоор үйлчлүүлэх гэсэн хязгаарлалтай юм байна. Харин спорт заалын тухайд заалаа нээх зөвшөөрөлөө буюу хүсэлтээ ирүүлэх ёстой. Одоогоор нэг ч спорт заал хүсэлтээ бидэнд ирүүлээгүй байна. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.