Сүүлийн өдрүүдэд орсон борооны улмаас Булган, Орхон аймагт айлын гэр, байшин үерт автжээ

Наймдугаар сарын 21-22-ны өдрийн үргэлжилсэн борооны улмаас Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Тээл багийн “Цагаан тохой” гэдэг газар Сэлэнгэ мөрөн үерлэж 5 айлын гэр усанд автжээ.

Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд таван өрх айлын 17 хүнийг /үүнээс 6 хүүхэд/, 113 бод малынх нь хамт аюулгүй газарт гаргасан байна. Тус сумын Засаг даргын мэдээлснээр үлдсэн дөрвөн хүн, 1,773 мал нь усны үер татартал хүлээхээр болсон байна.Орхон аймгийн тухайд  үргэлжлэн орсон усархаг борооны улмаас 15 айлын хашаа, 4 айлын гэр, 6 айлын байшин, нэг айлын хүлэмж усанд автсан тул тус сумын “Яргуйт толгод”, “Их залуу” багийн нийт 6 гудамжны 15 хашаа, 4 гэр, 6 байшингийн усыг соруулан, мөн ус зайлуулах 5 шуудууг цэвэрлэж усны урсгалыг сайжруулан нэг шуудуу сэтэрсэн байсныг засварлажээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.