Орхон аймаг: Сүүлийн 48 цагт 182 шинэ халдвар бүртгэгдлээ

/2021.08.30-ны 10:00 цагийн байдлаар/ Шинээр 111 халдвар бүртгэгдсэн бол 8-р сарын 29 ны байдлаар 71 шинэ халдвар бүртгэгдсэн. 

 Сүүлийн 24 цагт PCR шинжилгээгээр короновируст халдварын 74, түргэвчилсэн оношлуулаар 37 тохиолдол илэрлээ. Нийт батлагдсан тохиолдлын тоо 6448 боллоо.

 Сүүлийн 1 хоногт эдгэрсэн 95. Нийт эдгэрсэн хүний тоо 6018 боллоо. 24 цагт нас баралт нэмэгдээгүй. Нийт 498 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 400, хүндэвтэр 71, хүнд 24, нэн хүнд 3 хүн байна.

 Сум өрхийн эрүүл мэндийн төвийн гэрийн эмчилгээнд нийт 715 хүн эмчлэгдэж байгаагаас.том хүн 547, хүүхэд 168 байна.

Сүүлийн 24 цагт нийт 486 шинжилгээ хийсэн. Үүнээс 187 хүнд PCR шинжилгээ, түргэвчилсэн оношлуураар 299 хүнд шинжилгээ хийсэн байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.