С.Батжаргал: ЕБС-иудыг камержуулах тал дээр анхаарч ажиллаарай

Аймгийн Засаг даргын Даваа гараг бүрийн ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр хуралдлаа. Хуралдааныг Засаг дарга С.Батжаргал удирдан явуулав. Хуралдааны үеэр зарим хэлтэс агентлагуудын зүгээс мэдээлэл хийв.

Хотын өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд “ЭУДТС” ОНӨХК 100 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилон орон сууцны байруудын узель, шугам сүлжээнд үзлэг шалгалт хийх, халаалт өгөх бэлтгэл ажлыг хангаж байна. Сапло шайб тохируулгын ажил 65 хувьтай хэрэгжиж байна.

Ковид-19-өвчнөөр эмчлэгдээд гарсан хүмүүст БОЭТ-ийн амбулаторийн нэг давхарт Ковидын дараах эмчилгээний тасгийг нээж дугааргүйгээр рентген зураг давтан хийх, нөхөн сэргээх эмчилгээнд хамруулж байна.

Хот байгуулалт барилга захиалагчийн албаны хяналт доор 2021 онд 128 ажил хийгдэхээр төлөвлөгдсөнөөс өнөөдрийн байдлаар 118 ажлын гэрээ байгуулагдаад байна. 118 ажлаас 107 ажлын зөвшөөрөл авч, ажил эхэлсэн. Дууссан ажил 78 байна. Одоогоор 39 ажил хийгдэж байна. Үүнээс 60%-аас дээш гүйцэтгэлтэй 16 ажил байна. 22 ажил 90%-ийн ажлын гүйцэтгэлтэйгээр Захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлтийн үзлэг хийгдэж үүрэг даалгавар өгөн ажиллажээ. Дуусаагүй болон гэрээний хугацаанд хийгдэж байгаа 37 ажил, Гэрээ цуцлагдсан 1 ажил байна. 2021 оны 08-р сарын 28,29-ний өдрүүдэд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлууд дээр Барилгын хөгжлийн төвийн инженерүүд болон манай хяналтын инженерүүд үзлэг хийж, зөвлөгөө өгч ажиллаж байна.

Хуралдааны төгсгөлд аймгийн Засаг даргын зүгээс зарим нэг үүрэг чиглэл өглөө. Тухайлбал, 2022 оны төсвийн төсөлд санал ирүүлэхдээ үр ашигтай байдлаар төлөвлөж, тухайн төсвийг зураг төсөлтэй нь хавсаргаж иргэд болон албан хаагчдын санал саналыг тусгаж 2021 оны 9 дүгээр сарын 15-ны дотор ирүүлэх, цаашид ЕБС-иудыг камержуулах талаар анхаарч ажиллахыг үүрэг болгов.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.