Орхон аймаг: Энэ хичээлийн жилд зургаан настангууд буюу 1-р дүгээр ангид 2400 гаруй сурагч суралцана

 9 дүгээр сарын 1-ний өглөө цэцэрлэг сургуулиудын 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд энэ жил шинээр сургуульд элсэн суралцаж байгаа 1-р ангийнхан болон ирэх хавар сургуулиа төгсөх 12-р ангийн сурагчид халдвар хамгааллын дэглэмээ баримтлан оролцлоо.

Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал Шанд багийн 17-р сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцсон.

Тус сургуульд энэ жил Даваат, Шанд багуудын 110 хүүхээд шинээр 1 дугаар ангид элсэн суралцаж байна. 

2021-2022 оны хичээлийн жилд төрийн өмчийн 29, хувийн хэвшлийн 10 нийт 39 цэцэрлэг үйл ажиллагаа явуулна. 

Тэдгээрт нийт 1203 багш, ажилтан ажиллахаас 322 бүлгийн багш, 32 дуу хөгжмийн багш, 3 биеийн тамирын багш, 313 туслах багш, 533 удирдах болон туслах ажилтан сургалт хүмүүжлийн ажиллагааг удирдан зохион байгуулна.

Харин төрийн өмчийн 18, хувийн хэвшлийн 6 нийт 24 ерөнхий боловсролын сургуульд нийт 1758 багш, ажилтан сургалт хүмүүжлийн ажлыг удирдан зохион байгуулах ба үүний 1161 нь үндсэн багш 597 нь удирдах болон бусад ажилтан байна.

Энэ хичээлийн жилд Орхон аймгийн хэмжээнд 1 дүгээр ангид 2400 гаруй сурагч элсэн суралцаж байгаа бол ЕБС-д нийт 23700 гаруй сурагч суралцана.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.