Орхон аймаг: Зөвшөөрөлгүй баригдсан 56 өргөтгөлийг албадан буулгана

Орхон аймагт өнөөдрийн байдлаар орон сууцны нэгдүгээр давхарт зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй баригдсан 1600 орчим өргөтгөлийн барилга байгааг судлажээ. 2015 оноос өдий хүртэл нэгдүгээр давхарт өргөтгөл барих зөвшөөрлийг 50 ААН-д өгсөн бол үлдсэн нь  ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр орон сууцаа сунгасан байна. Ийнхүү өргөтгөл, сунгалт хэрээс хэтэрч үгэнд орохгүйгээр үйл ажиллагаа явуулж оршин суугчдын эрх ашгийг зөрчих цаашлаад холболт буруу хийснээс болж халаалт дулааны алдагдал хүлээх зэрэг зөрчлүүд олноор гарч байгаа учраас албадан нураах ажлыг эхлүүлэхээр болсон байна. 
Эхний ээлжид 1,2,3 дугаар хорооллыг шалгахад 460 орчим өргөтгөл байна гэсэн тоо гарчээ. Үүнээс 170 нь үйлчлгээний зориулалтаар ашиглахаар гэрийнхээ тагтнаас гадагш  хаалга, шат гаргасан бол үлдсэн нь нийтийн эзэмшлийн талбай руу өргөтгөл барьжээ.

Эдгээр өргөтгөлөөс инженерийн шугам сүлжээ, дулааны хоолойн дээр баригдсан, эсвэл ноцтой зөрчилтэй өргөтгөлийн барилгын тоог гаргахад  эхний ээлжинд 56 өргөтгөл байгааг судласан байна. Эдгээр өргөтгөлүүдэд анхааруулах сануулах хуудас хүргүүлж нураалгах юм.Хотын инженерийн шугам сүлжээ, салбар шугам дээр өргөтгөл барьсан иргэн аж ахуй нэгжид мэдэгдэл хүргүүлжээ. ИШС салбар шугамууд насжилт дуусаж аваарийн байдалтай байгаа, иргэдийн аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, хангах шаардлагатайг бодолцон үзэж заасан хуулийн хугацаанд асуудлыг шийдвэрлэхийг хүсчээ.  Хэрвээ нураахгүй бол албадан нурааж гарсан зардлыг иргэнээс төлүүлнэ гэв. Цаашид орон сууцны нэг давхарт үйл ажиллагаа явуулж байгаа өргөтгөлтэй газруудад нарийвчласан дүгнэлт хийж үе шаттай арга хэмжээ авч ажиллана гэж Хотын захирагчийн албаны дарга С.Ганцогт мэдээллэв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /2/

Zow sniidwer baina eson 5dawhart hvrtel duraaraa orgotol hiisen ail baina eniigee sniidej ogohig hvse. 4jil harlaa?

Buvanorsnikh

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Tiim shu bas selenge buudliin urgutguluud bn hajuugaar n yvhad hetsuu

Otgoo

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.