​Хоёр, гурван настай хүүхдүүдийг цэцэрлэгт авах, эсэхийг гурван 7 хоногийн дараа шийднэ

Боловсрол шинжлэх ухааны яамнаас хоёр, гурван настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахгүй байх шийдвэр гаргасан.

Тодруулбал,цар тахлаас шалтгаалан 4,5 настай хүүхдүүд л цэцэрлэгт хамрагдаж байгаа билээ. Тэгвэл 2,3 настнуудыг цэцэрлэгт хамруулах, эсэхийг гурван 7 хоног хичээллэсний дараа шийднэ гэдгийг албаныхан хэлж байгаа. Гурван долоо хоног хичээллэсний дараа хүүхдүүдийн дунд халдвар хэр тархаж байгаагаас дээрх шийдвэрийг гаргах юм байна. Хэрвээ хүүхдүүдийн дунд халдвар тооцоолж байгаагаас их тархвал 2,3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахгүй аж.

Учир нь цэцэрлэгүүдийн анги дүүргэлт хэтэрч нэг ангид 50-60 хүүхэд хичээллэдэг. 2,3 настнуудыг цэцэрлэгт хамруулахгүй, 4,5 настнуудын ангийг хоёр хувааж, нэг ангид 20-25 хүүхэдтэйгээр хичээллэж байгаа юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.