Орхон аймагт “Шилэн данс”-ны хэрэгжилт 97.6 хувьтай гарчээ

Сангийн яамнаас 21 аймгийг “Шилэн данс” –ны хэрэгжилт хэр байгаа талаар нь эрэмбэлэхэд Орхон аймаг “Сайн” үнэлгээг 3 дахь жилдээ  авчээ. Өөрөөр хэлбэл, 97.6 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна.

Түүнчлэн Орхон аймаг “Шилэн данс” –ны талаар иргэдэд мэдээлэл хүргэх зорилгоор аймаг, орон нутаг жил бүр мөнгө төсөвлөж хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан сурталчилдаг байна. Үүнийг Сангийн яамнаас сайшааж цаашид цахимаар дамжуулан иргэдэд мэдээллийг илүү хүртээмжтэй хүргэж байхыг зөвлөжээ.

 Орхон аймагт Сангийн яамны “Шилэн данс”-ны бүртгэлд тайлан мэдээллээ тайлагнадаг төрийн 86 байгууллага бий. Уг мэдээллийг тайлагнадаг нягтлан бодогч нарт  зориулж Сангийн яамнаас аймгийн Төрийн хяналт, аудитын албатай хамтран сургалт зохион байгуулдаг уламжлалтай.

Сургалтын үеэр нягтлан бодогчдод тулгамддаг зарим асуудал болон зөрчлийг арилгуулах чиглэлээр мэдээлэл хийж заавар, зөвлөгөө өгсөн юм.  Тухайлбал, нягтлан бодогч нар төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн ажил үйлчилгээний зардал, мэдээллийг оруулахдаа дутуу бичих, тайлагнах хугацаагаа хэтрүүлэх тохиолдол их гардаг ажээ. Иймд “Шилэн данс”-д мэдээллээ оруулаагүйгээс болж төсвийн ил тод байдал алдагддаг тул цаашид алдаа гаргахгүй байхыг Сангийн яамнаас анхаарууллаа

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

DR. UROLOGIST

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.