Шилэн дансны тухай хууль хэрэгжиж эхлээд долоо жилийн хугацаа өнгөрчээ

 Шилэн дансны тухай хууль хэрэгжиж эхлээд 7 жилийн хугацаа өнгөрч байна. Тодруулбал, 2015 оны нэгдүгээр сараас эхлэн уг хууль Төрийн яам, агентлаг, аймаг, нийслэл, сум дүүрэг, тосгоны сургууль, цэцэрлэг зэрэг бүхий л шатны төсвийн 5000 эрх захирагч, төрийн болон орон нутгийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газар зэрэг 360 байгууллагаас гадна 10 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй хийгдэж байгаа төсвийн хөрөнгө оруулалт, төсөл, ажил үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж байгууллага Шилэн дансны тухай хуулийг мөрдөж эхэлсэн.Орхон аймаг энэ хугацаанд бусад аймаг орон нутгаас манлайлан уг хуулийг хэрэгжүүлэх ажилд чамбай ажилласан юм.

Төрийн  байгууллага нь шилэн дансны мэдээллийг өөрийн цахим хуудсаар хүргэнэ. Цахим хуудас нь шилэн дансны бие даасан цэстэй байх, мэдээлэл татаж авах, хэвлэх боломжтой байх юм. Мэдээлэлтэй холбоотой тодруулга өгөх албан тушаалтны нэр, утас, цахим хаягийг байршуулсан байх ёстой гэж хуульд заасан иргэн та мэдээллийг ил тод авах бүрэн боломжтой. 

Ганцхан төрийн нууцад хамаарах төсөв, үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон гүйцэтгэх ажил эрхлэх эрхтэй байгууллагын гүйцэтгэх ажилтай холбоотой төсөв, гүйцэтгэл, хэрэгжилт, тайлагнал энэ хуульд хамаарахгүй юм.

Байгууллага, аж ахуйн нэгжүүд сар бүр тайлан гаргадаг байсан бол одооноос эхлэн долоо хоног бүр мөнгө санхүүгээ цэгцэлдэг болох юм. Төрийн мөнгийг сайн манадаг байх, хяналттай зөв зарцуулдаг болох, хэрэв алдаа гаргавал хатуу шийтгэдэг байхаар Шилэн дансны хуулийг баталжээ. Ерөнхийлөгчөөс эхлээд аж ахуйн нэгжийн нягтлан бодогч бүр энэ хуульд анхаарлаа хандуулж  хэрэгжүүлэх нь тус хуулийн өмнө хүлээсэн үүрэг.

Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах зэрэг бүх мэдээлэл ил тод болж, төрийн ажиллагааг ард иргэд хянах бололцоо бүрдэж, төрийн үйл ажиллагааг нээлттэй, тунгалаг болгох гол тулгуур бол шилэн данс юм.  Энэ тогтолцоо нь ухаалаг төрийн суурь үзүүлэлтийн нэг яалт ч үгүй мөн гэж үздэг. 

Энэ хуулийн дагуу байгууллагууд тайлангаа гаргахдаа хагас жилийн төсвийн гүйцэтгэлийг жил бүрийн наймдугаар сарын 15-ны өдрийн дотор, өмнөх оны төсвийн гүйцэтгэлийг жил бүрийн дөрөв дүгээр сарын 25-ны өдрийн дотор, сар, улирлын гүйцэтгэлийг дараа сарын 8-ны өдрийн дотор гаргана. Дараа жилийн төсвийн төслийг жил бүрийн есдүгээр сарын 15-ны өдрийн дотор, жилийн эцсийн санхүүгийн тайланг дараа жилийн дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн дотор, хагас жилийн тайланг наймдугаар сарын 15-ны өдрийн дотор мэдүүлэх аж.

Иргэд байгууллагуудын санхүүгийн зарцуулалтад хяналт тавихдаа тухайн байгууллагын албан ёсны хаяг руу ороход л хангалттай юм. Энэ талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.legalinfo.mn, www.president.mn гэсэн хаягуудаас авч болно.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

DR. UROLOGIST

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.