Шийдвэр: Галт тэрэг тасалгаат вагон буюу /купе/ үйлчилж эхэллээ

Коронавируст цар тахлын халдварын улмаас орон нутгийн зорчигч тээврийн галт тэрэгний хөдөлгөөнийг олон сараар зогсоосны эцэст УОК-ын зөвшөөрлөөр өнгөрсөн сарын 29-ний өдрөөс нээж, Улаанбаатар-Сүхбаатар-Улаанбаатар, Улаанбаатар-Дархан-Эрдэнэт-Дархан-Улаанбаатар, Улаанбаатар-Чойр-Улаанбаатар гэсэн чиглэлд аялуулж эхэлсэн.

Ингэхдээ зөвхөн нийтийн вагоноор халдвар хамгааллын дэглэмийг хатуу мөрдөн 50 хувийн дүүргэлттэйгээр үйлчилж байсан бол УОК-ийн шийдвэрээр өчигдрөөс  тасалгаат вагоноор давхар үйлчилж эхэллээ. Тасалгаат вагоны нэг купенд хоёр хүн зорчих ба гэр бүлийн гишүүд хамт аялах тохиолдолд холбогдох бичиг баримтыг үндэслэн нэг купенд 4 хүртэлх хүн зорчиж болох юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.