"Эрдэнэт үйлдвэр" уурхайчдынхаа дархлааг сэргээх нэмэлт 3 дахь тун вакцинжуулалт эхэллээ

 Эрдэнэт үйлдвэр, уурхайчдынхаа дархлааг сэргээх нэмэлт 3 дахь тунгийн вакцинжуулалтыг өнөөдрөөс буюу 9 сарын 9-нөөс эхлүүллээ. Дархлаа сэргээх 3 дахь удаагийн тунд  Файзер вакцин хийхээр сонгож, 7000 тун тарилга татаж авсан байна. Энэ удаагийн дархлаажуулалтыг богино хугацаанд нэг дор олон хүн бөөгнөрүүлэхгүй байхаар зохион байгуулж, үйлдвэрийн хэмжээнд 4 цэгт тарилгын байр бэлджээ. Тухайлбал, Спорт ордноос гадна үйлдвэрийн бүсэд ажилтнуудыг ажлын байрнаас  хөндийрүүлэхгүй байх боломжийг бүрдүүлж, Ерөнхий захиргааны 1 дүгээр байр,  Засвар механикийн завод, Дулааны цахилгаан станц дээр вакцинжуулалт хийгдэнэ. Мөн явуулын гурван цэг ажиллах юм.  Дархлаажуулалтыг тус үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалаар байгуулагдсан мэргэжлийн баг бүрэлдэхүүн, дэд ажлын хэсэг, аймгийн Эрүүл мэндийн газрын 100 гаруй ажилтан бэлтгэл ханган, ажиллаж байна. Нэмэлт вакцинд хамрагдах нь  тухайн ажилтны дархлаа сэргэж, ямар нэг хүндрэлгүйгээр ажил хөдөлмөрөө хэвийн үргэлжлүүлэхэд хамгийн зөв сонголт болно гэдгийг эмч мэргэжилтнүүд онцолж байна. Түүнчлэн ажилтан бүр вакцинд хамрагдахдаа хувийн бэлтгэлээ сайн хангах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, вакцин тариулахын өмнө болон дараа нь хүйтэн зүйл уухгүй, даарч хөрөхгүй байх, сэтгэл зүйгээ бэлдэх, тайван байх, даралтны эм хэрэглэдэг бол өмнө нь уух, халуун бүлээн ус цай шөл уух, согтууруулах болон халуун ногооны төрөл хэрэглэхгүй байх зэрэг шаардлага хангаж, биелүүлэх ёстойг Эрдэнэт сувиллын цогцолборын Ерөнхий эмч Ж.Ганчимэг зөвлөлөө.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.