Орхон аймаг: “Ковид19-ийн улмаас 36 настай жирэмсэн эмэгтэй амь насаа алджээ

Ковид19 халдварын дельта хувилбарын дэгдэлттэй холбоотойгоор "Жирэмсэн эмэгтэйчүүдийн өвчлөл ба дархлаажуулалт" сэдвээр ЭМЯ-наас мэдээлэл өгсөн бөгөөд энэ үер мөн орон нутагт халдварын хүндрэлийн улмаас жирэмсэн эмэгтэйчүүд нас барсан харамсалтай мэдээллийг танилцууллаа. Орхон аймагт өнгөрөгч долоо хоногт 36 настай жирэмсэн эмэгтэй халдварын хүндрэлийн улмаас амь насаа алдсан бөгөөд тэрээр дархлаажуулалтын тундаа хамрагдаагүй байсан байна. 
Өнөөдрийн байдлаар  6100 орчим жирэмсэн эмэгтэй, 5000 гаруй хөхүүл эх төрсний дараа дархлаажуулалтад хамрагдсан нь зорилтот бүлгийн 15-хан хувийг эзэлж байгаа аж.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Өргөө амаржих газрын эмч С.Цэрэнсамбуу энэ үер өглөө  Тэрээр "Амаржих газруудад улаан бүс буюу халдвартай ээжүүдэд зориулсан тасаг нээсэн. Өргөө амаржих газрын хувьд 80 ортой улаан бүсийн тасаг нээсэн. 

Зүрх судасны өвчин, таргалалт, бөөрний архаг үрэвсэл, таргалалт, чихрийн шижин зэрэг эрхтэн тогтолцооны эмгэгтэй эхчүүд зүрхний судасны дутагдалд орж байна. Тиймээс жирэмслэлтийг эрт шийдэх шаардлага үүсэж байгаатай холбоотой кесарево хагалгаа болон дутуу төрөлт ихсэж байна. Тиймээс эхчүүдийг Ковид19-ийн дархлаажуулалтад хамрагдахыг уриалж байна.

Түүнчлэн жирэмсэн эмэгтэйчүүдийг халдвараас хамгаалах хамгийн гол арга нь дархлаажуулалт болохыг ЭМЯ-наас анхаарууллаа. Тодруулбал, "Дархлаажуулалтад хамрагдсанаар дельта хувилбараас тодорхой хэмжээнд хамгаалж болно. Жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авсан тохиолдолд хүндрэл, эндэгдлээс сэргийлэхээр ЭМ-ийн сайдын тушаалаар сайн дурын үндсэн дээр дархлаажуулалтад хамруулж байгаа.

Дархлаажуулалтад хамрагдсан хувь бага байгаа нь эрсдлийг улам нэмэгдүүлж байна. Халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор эхийн эндэгдэл нэмэгдсэнээр 100 мянган амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл нэмэгдэх хандлагатай болсон. Тиймээс нийт жирэмсэн эмэгтэйчүүд, шинэ төрсөн ээжүүдээ дархлаажуулалтад хамрагдахыг уриалмаар байна" гэв.Орхон аймагт энэ хугацаанд 100 гаруй жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авч  хүндрэл үүссэны улмаас яаралтай эмчилгээ үйлчилгээ  авсан бөгөөд дархлаажуултанд хамрагдсан жирэмсэн болон  хөхүүл ээж нарын хүндрэл харьцангуй бага гарсныг тархвар судлаач С.Уранчимэг онцоллоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.