ББ САН"-аас санаачлан "Итгэлийн Индрийн Ирээдүй" ТББ-тай хамтран "ГЭРЭЛ АСААЯ" чадваржуулах хөтөлбөрт "ХЭРХЭН" оролцох бэ?

ББ САН"-аас санаачлан "Итгэлийн Индрийн Ирээдүй" ТББ-тай хамтран "ГЭРЭЛ АСААЯ" чадваржуулах хөтөлбөрийг 2021 оны 9 дүгээр сарын 18-наас 11 дүгээр сарын 20-ны хооронд Эрдэнэт хотод зохион байгуулах гэж байна. Хэрхэн оролцох вэ?  Алхам1: - "ГЭРЭЛ АСААЯ" хөтөлбөрт оролцох хүсэлтээ өөрийн овог нэр, нас, хүйс, аль багийн иргэн болох, холбоо барих дугаарын хамт jr.uurtsaikh@gmail.com хаягт ирүүлэх. Ингэснээр таны бүртгэл баталгаажих болно. Алхам2: - Бүртгүүлсэн залуус 9 дүгээр сарын 17-ны өдөр "ББ сан"-аас холбогдож хаана, хэдэн цагт ирэхийг утсаар холбогдож хэлэх бөгөөд товлосон өдөр, зарласан цагт ирэх. Алхам3: - Бүртгүүлсэн залуус "ББ САН" болон Илтгэлийн Индрийн Ирээдүй" ТББ-ын багш, удирдлагуудад "Эрдэнэт хотын хөгжилд оруулах миний хувь нэмэр" сэдвээр 3 - 5 минутад багтаан илтгэл тавина. Уг илтгэлээс шалгарсан 50-н залуу "ГЭРЭЛ АСААЯ" хөтөлбөрт орох эрхээ авна. Жич: - Оюут, Уурхайчин, Зэст, Говил гэх мэт 25-н баг тус бүрээс 2 хүн шалгаруулж нийт 50 залуу уг хөтөлбөрт хамрагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг 8803-8882 дугаараас тодруулаарай. Танд амжилт хүсье. Хамтдаа хөгжиж, Хамтдаа суралцаж, Хамтдаа бүтээцгээе.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.