Зунжин зутраасан төв шугам солих ажил зам сэтлэж зам хаах зэргээр иргэдийг дахин бухимдуулж эхэллээ

Төв зам дагуух газар шорооны ажлаас улбаатай хэдэн сар усгүй байсан иргэд устай залгаж хөөр баяр болохтой зэрэгцэн Холбооны уулзвараас эмнэлэг тийш өгсдөг замыг хааж энд тэнд зам сэтлэж замбараагүй байдал дахин үүсгэсэнд иргэд бухимдлаа илэрхийлж эхэллээ. “Их Мандал” төвийн эргэн тойрон дахь шороон далан, зургаадугаар бага сургуулийн баруун талын зам дагасан ухсан нүх гол нь хичээл сургууль эхэлсэн энэ цаг үед хүүхэд гүйж харайж яваад бүдэрч унаж гэмтэх аюултай байгааг иргэд сануулсаар...  Зунжингаа төлөвлөлтгүй ажилласан төв зам дагуух бүтээн байгуулалт ногоон байгууламжид харгис хэрцгий хандаж 45 жилийн настай эрүүл амьсгалах модыг хядаж нөхөн сэргээлт хийх эсэх нь тодорхойгүй болгож орхисонд, мэргэжлийн хүмүүсээр багаа бүрдүүлээгүй цаг хугацаа алдсан зэрэг олон шүүмжлэл уг бүтээн байгуулалтыг дагаж буй. Зам хаах нээх мэдээллээ олон нийтэд түгээхгүй нэг ажлаараа нөгөө ажлыг баллаж буйд Зэст багийн иргэд төдийгүй Эрдэнэтчүүд бухимдлаа цахим орчинд илэрхийлж эхэллээ. Дулаан өгөх хугацаа болчихсон гэдгээр халхавч хийн яарч даарсан хөнгөн хуумгай ажил хийчих вий гэсэн давхар  болгоомжлол байгааг ч тэд нуусангүй. Цахилгааны хязгаарлалт хийж эмнэлэгийн орчныг аюултай нөхцөл байдалд оруулсан зэрэг хариуцлага нэхэх асуудлууд цөөнгүй гарчээ. Хүн хүчний хомсдолтой компанид 46 тэрбум төгрөгний ажил даалгадаг захиалагч компани өөрөө  хариуцлага нэхэж шахаж шаардаж чадахгүй суугаа нь юуных бэ?Зам хааж зам сэтлэж эргээд нөхөн сэргээлт хийхгүй хаяад явбал Эрдэнэтчүүд зүгээр өнгөрөхгүй шүү гэдгийг сануулчихая. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /3/

Энэ шугам тавих солих туба сэлбэгээ өөрсдөө авч өгнө гээд 3сар хүлээлгэсэн гэсээн

Ганаа

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Эрдэмт хотын дулааны шугамыг сольж болно.гэхдээ ямарч бэлтгэл ажил,зохион байгуулалт,техник тоног төхөөрөмж байхгүй тавинлан компани тендергүйгээр энэ ажлыг хийх гэж Эрдэнэт хотыг дайн болсон юм шиг болголоо.дахиж ашиглаж болох явган хүний замыг шууд устгаж,ногоон байгууламж сүйтгэж,замыг эвдэж,хааж,халуун усгүй зун өнгөрлөө.одоо халаалт,халуун усгүй хороолол,эмнэлэг байна.ковидын халдвар аюултай байдалд орлоо.үүний буруутан бол шуналын тулам болсон эрчим хүчний сайд тавинбэх гэгч этгээд байна.мөн хамаарагч Бадамсүрэн байна.хотод эзэн байна уу.эзэнтэй бол ерөнхий сайдад мэдээлж иргэд,хотоо авраач.эрдэнэт үйлдвэр яасан их мөнгөтэй байна аа.ажилчидынхаа сард авах шагнал урамшуулалыг өгөхгүй байж сайдад тал засаж байгаа юм уу.хардвал мөнгө хусах явдал байгаа гэж харж байна засаг даргаа хэзээ халуун ус ,дулаан өгөх вэ.иргэд чинь хохирч байна .сэтгүүлч байна уу асуудлын үнэн байдлыг сурвалжлаачээ

Иргэн

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Ганцогтоо чи ажлаа хийж байна уу.ЭУДТС компанитай ярихаар өөрийг чинь мэдэж байгаа гэх юм.халуун усгүй сар хагас,дулаан мөн аваагүй байна.хот чинь тавинбэх,Бадамсүрэн хоёрын балагаар дайнд өртсөн мэт болоод зуныг дуусгалаа .энд тэндгүй ухсан газар,хаагдсан зам,сүйтгэсэн явган хүний зам,ногоон байгууламж байхад та яаж амгалан сууж байна аа.ард иргэд чинь туйлдаж байна.гадаа сэрүүн бол байранд амьдарахад хүнд боллоо.иөны гэр халуун ус дулаантай байгаа юм байна.

Иргэн

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
1
Сэлэнгэ голд осолдсон 36 настай залууг тав дахь өдрөө хайж байна
2
А.Амарын талбайд мод, бут, сөөгний үзэсгэлэн энэ сарын 6 наас эхэлнэ
3
Ц.Алтаншагай: Нийтийн мөрдөх ёстой хэм хэмжээг давж алхаж байгаа даварсан хүмүүстэй хатуу хариуцлага ярих ёстой
4
П.Пүрэвлхагва: Би тэр зоорийг санаачилсан хүний хувьд бүрэн гүйцэд бариулна
5
Орхон аймгийн “Тэргүүний татвар төлөгч” байгууллагаар Эрдмин компани шалгарлаа
6
2024 оны I ээлжийн цэрэг татлагаар хугацаат цэргийн албанд татагдсан хөвгүүдээ үдэж өглөө
7
Монгол хэл бичгийн улсын 53 дугаар олимпиадад 21 аймаг, нийслэл 9 дүүргээс 30 сурагч, 60 багш мэдлэгээ сорив
8
С.ГАНЦОГТ: Хуучирсан 117 байрны подвалиуд бүгд чийгтэй, асуудал дагуулах хэмжээнд очсон
9
Орхон аймаг : Өвлийн бэлтгэлд зориулан 11500 тн байгалийн хадлан бэлтгэнэ
10
Хачигт халдварын идэвхжилийн үе эхэлсэн тул анхаарал болгоомжтой байхыг зөвлөв
Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
100%
Дэмжихгүй
0%