Эрдэнэт үйлдвэрийн Гэрээт цагдаагийн хэлтэс байгуулагдсаны 30 жилийн ой тохиож байна

Монгол Улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Эрдэнэт үйлдвэрийн Гэрээт цагдаагийн хэлтэс байгуулагдсаны 30 жилийн ой тохиож байна. Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан Цагдаагийн Ерөнхий газраас ойн баярын хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулж, эх орны өнцөг булан бүрийн 61 цэгээс цагдаагийн бие бүрэлдэхүүн холбогдон оролцов.

Мөн баярын үйл ажиллагаанд Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын төлөөлөл оролцож, Гэрээт цагдаагийн хэлтэс болон цагдаагийн байгууллагын нийт алба хаагчдад баярын мэндчилгээ дэвшүүллээ. Энэ үеэр цагдаагийн байгууллагын шилдэг алба хаагчдыг “Цагдаагийн алдар” тэмдэг, Хуульзүйн яам болон Цагдаагийн Ерөнхий газрын жуух бичиг, Орхон аймгийн Хүндэт тэмдэг, аймгийн Засаг даргын болон ИТХ-ын жуух бичгээр шагнаж, урамшууллаа гэж тус үйлдвэрийн Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.