Орхон аймаг: Ковид-19 халдвар авсан 4100 иргэн эмнэлэг болон гэрээр эмчлэгдэж байна

Хоёр жилийн хугацаанд тасралтгүй ажилласан эмнэлгийн эмч ажилчид шантарч өндөр ачааллийг даахгүй ажлаас гарах хүсэлтээ ч уламжлаж эхэлсэн талаар Орхон аймгийн ЭМГ-ын дарга Д.Сүхээ мэдээлэлдээ онцолсон.Өрхийн эмнэлэг анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэх үүрэг хүлээсэн ч Коронавирусийн халдварын улмаас өвдсөн иргэдэд тусламж үзүүлэхээс гадна өндөр настан бага насны хүүхдүүдийн вакцинжуулалт жирэмсэн эмэгтэйчүүдийн хяналт зэрэг олон төрлийн тусламж үйлчилгээ үзүүлж хүч тамирдаж байгаагаа учирласаар байна.Нэгэнт хүний нөөцийн хомсдол бодит нөхцөл дээр бүрдсэн байхад бид цаашид яах бэ гэдэг хариу арга хэмжээ авч ажиллах нь чухал.

Энэ удаа  Эрүүл мэндийн газраас төр, хувийн хэвшлийн эмнэлгүүдтэй хамтран ажиллахаар төлөвлөж хувийн хэвшлийн ортой эмнэлгүүдэд халдвар авсан иргэдийг эмчлэх, тусгаарлах эмнэлэг болгон  ажиллуулж эхэлсэн бөгөөд нэмэлтээр үүдэн эмнэлэг, эмийн сангуудтай хамтран ажиллаж хүн,хүчний нөөц бүрдүүлэхэд анхаарч эхэлжээ. Тухайлбал өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хуваарилаж, зохион байгуулалт, бусад ажилд туслуулах юм байна. Мөн чөлөөнд гарсан, жирэмсний амралттай байгаа эмч нарыг БОЭТ-д нэмэлт хүч болгон ажиллуулахаар судалгааг гаргаад байгааг мэдээллээ.Орхон аймгийн хэмжээнд 9 өрхийн эмнэлэг хүн амд ажилладаг. Нэг өрхийн эмнэлэгт дунджаар бодоход 150-450 иргэн нэг өдрийн турш зөвхөн халдварын улмаас хандаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Орхон аймагт 4100 иргэн гэрээр болон эмнэлэгт халдварын улмаас эмчлэгдэж байна.Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ачаалал эрс нэмэгдэж байгаа тул иргэд тайван байж хөнгөн өвдсөн бол аль болох гэрийн ажиглалтанд эмчилгээг хийлгэж өөрийгөө тусгаарлахыг зөвлөлөө.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /3/

Erdenet suwlaliin kovidiihon bol vneheer hudalaa yum bn lee tsagtan tariagaa hiideggvi eejii min hvndervvlleed ongorvvlsendee gomdoltoi bna

Erdenetsetseg

2023-01-04 13:30 | 43.231.113.120

hvvhdiin tasagiihan bas emch nar n yaraltai tuslamj vzvvlj chadaagvi ajilaa hiideg neg ch emch bhgvi yum bn lee vneheer gomdoltoi haramsaad baramgvi bn da

Erdenetsetseg

2023-01-04 13:30 | 43.231.113.120

jahaan hariutslagatai bj hvnii ami vnetei shv de erchimt yaraltai tasag geed bga shv arai l medleggvi heneggvi emch nar olon hvnii etseg eh ah dvvsiig ami nasiin hohirooch amidiin hagtsald ungaaj bn

Erdenetsetseg

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.