Эрдэнэт үйлдвэр: Цагаан тоос дарах технологид шинэ урвалж туршиж эхэллээ

Эрдэнэт үйлдвэрийн Цагаан тоос дарах ажлын албаны мэргэжилтнүүд Хаягдлын аж ахуйн цагаан тоос дэгдэлтийн талбайд шинэ урвалж бүхий технологи ашиглаж эхэллээ. Эхний ээлжинд тоос ихээхэн дэгддэг 8 га орчим талбайд турших юм. БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Pitrosoil хэмээх олон төрлийн холимог бодисыг “Эко ойл” компани нийлүүлдэг бөгөөд өнгөрсөн жил үйлдвэрийн Судалгаа шинжилгээний хүрээлэнгийхэн үйлдвэрлэлийн жижиг баяжуулалтын туршилт шинжилгээ хийсэн байна. Шинжилгээгээр Pitrosoil бодис нь үйлдвэрлэлийн процесст ямар нэг сөрөг нөлөөгүй, химийн хор аюул багатай болохыг тогтоожээ. Иймээс эл бодисыг тоос дарах технологид туршихаар болж, “Эко ойл” компани 10 тонн бодис нийлүүлсэн байна. “Цагаан тоосны ажлын албаныхан урвалж холигч машины тусламжтайгаар устай хольж найруулдаг. Нэг тонн бодис нэг га талбайд хангалттай хүрэлцээтэй, хэд хэдэн удаагийн норголтоор цаг орчмын дараа хатуу бүрхүүл үүсэж байна. Гэхдээ үр дүн нь салхины хурд нэмэгдэх, хуурай шороон шуургатай үед илүү харагдана. Өөрөөр хэлбэл, Pitrosoil урвалж цацсан талбайд дахин ямар нэг бодис цацахгүй, өвлийн хаялт хийхгүй хавар хүртэл ажиглана. Цаашид энэ бодисыг ашиглах эсэх нь тухайн үеийн үр дүнгээс шалтгаална” гэж Баяжуулах үйлдвэрийн Цагаан тоос дарах ажлын албаны Байгаль орчны тэргүүлэх инженер Л.Одонтунгалаг ярилаа. Pitrosoil бодисыг Улаанбаатар, Налайхын чиглэлд зам тавьсан компаниуд замын тоос шороонд туршсан нь сайн үр дүнгээ өгсөн байна. Харин уул уурхайн салбараас Эрдэнэт үйлдвэр анх удаа туршиж байгаа аж.

 М.Балжинням
Фото Б.Баттөгс

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.