“Эрдэнэт Шинжлэх Ухаан технологийн парк” бизнес эрхлэгч 40 иргэн, ААН-д 340 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ

 Тус паркаас зохион байгуулж буй "Гарааны бизнес-2021" үйл ажиллагааны хүрээнд 38 өрхийн бичил бизнес эрхлэгчид тус бүр 5 сая төгрөгийг олголоо.Энэ нь гарааны бизнэс эрхлэгчдэд багагүй нэмэр болдог бөгөөд өмнөх авсан бизнэс эрхлэгчид өнөөдөр ашгаа хүртэн улам өргөжсөөр байгаа нь үр дүн нь гарт баригдаж эхэлсэнг илтгэнэ. 

 Мөн энэ хүрээнд  “Бидэрт манхан” ХХК-ийн Ахуйн гаралтай хуванцрын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрт 60 сая, “Эрдэнэт ШУТП”-ын судалгаа, үйлдвэрлэлийн цогцолборын нутаг дэвсгэрт 2400 м.кв газарт үйл ажиллагаа явуулах эрх, “Бүрэн Өндөр Энержи” ХХК-ийн Ахуйн гаралтай хуванцрын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрт 90 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ.

 Эдгээр иргэн, ААН-үүдэд олгосон зээл нь хүүгүй, барьцаагүй, 24 сарын хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй юм. УИХ-ын гишүүн Д.Батлут Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа зориг гаргаж, багагүй бэрхшээлийг давж байгуулсан “Эрдэнэт ШУТП”-ын үйл ажиллагаа амжилттай явааг харах урамтай байна хэмээн өдөрлөгийн үер онцолсон  Хөрөнгө оруулалт авсан бизнес эрхлэгчиддээ амжилт хүсч илүү өндөр амжилт гаргахыг тэрээр хүслээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.