Барилга дээр ажиллаад нэг хонож байсан 16 настай хүү шороонд дарагдаж амь насаа алдлаа

“Сайхан” төвийн ард баригдаж буй орон сууцны  барилгын траншейны нүхэнд 16 настай хүү шороонд дарагдаж нас барсан харамсалтай хэрэг гараад 3 хонож байна. Барилгын ажлын үер болсон уг үйлдвэрлэлийн осол энэ сарын 21-ний 18:00 цагийн үед болсон бөгөөд Аймгийн Онцгой байдлын аврагчид дуудлагын дагуу очиход гурван хүн шороонд даруулсаны нэг нь цээжин бие нь ил нөгөө хоёр иргэн хаана шороонд даруулсан газар тодорхойгүй байсан аж. Аврагчид ажил хийж байсан хүмүүсийн мэдээллийн дагуу хоёр дахь иргэнийг 30 шахам минутын хугацаанд эрж хайж гаргасан байна. Харин гурав дахь хүн нас барсан байдалтай олджээ. Нас барсан иргэн 16 настай Орхон аймгийн харьяат иргэн байж тэрээр Дархан хотод ажиллаж байгаад найзтайгаа ярилцан тус барилга дээр ажиллахаар нэг хоногийн өмнө ирж ингээд ажилд орсны маргааш нь уг аймшигт  осол болж 16 настай хүү газар дээрээ амь насаа алджээ.Тус барилгын захиалагч тал Улаанбаатар хотоос гүйцэтгэгч компанийг ажиллуулахаар гэрээ байгуулсан байж тус гүйцэтгэгч компани 16 настай хүүг туслах ажилтанаар авч ажиллуулж байсан байна. Одоогоор тус хэргийг  цагдаагийн газарт шалгаж байгаа бөгөөд  ослын талаарх Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт гараагүй, мэдээлэл өгөхгүй гэв.. Амьд гарсан 2 иргэн биеийн байдал сайжирсан сэтгэл санааны шоконд орсон байдалтай байгаа аж. Мэргэжлийн болон хууль хүчний байгууллагынхан хяналт шалгалт хийж байна.Жилийн жилд барилгын ажлууд зун хавартаа эрчимтэй өрнөж энэ салбарт ажиллах боловсон хүчний асуудал хүндэрч эхэлсэн.Туслах ажилтан олдохгүй насанд хүрээгүй хүүхдийг ажиллуулах байдал нэмэгдэж хамгаалах наад захын хэрэгсэл байхгүй аюултай талбайд ажиллах зэрэг эрсдлүүд байнга шахуу яригддаг. Барилга дээр ажиллаж байгаад амь насаа алдсан хэрэг нэг биш удаа гарч байгаа гэвч хэнэггүй байдал нь хэвээрээ ...

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /2/

Хайран амь эмэгнэл илэрхийлье

Embeke embeke

2023-01-04 13:30 | 43.231.113.120

..

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.