​ЭМЯ: Ор дэлгэсэн ч тэнд нь ажиллах мэргэжилтэн алга, нөөц шавхагдаж байна

ЭМЯ-аас долоо хоног бүрийн баасан гаригт коронавирусийн нөхцөл байдлын тойм мэдээг танилцуулсны дараа Эрүүл мэндийн яамны Хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Аравдугаар сарын 1-нээс  соёл, урлагийн арга хэмжээг нээж байгаа. Энэ тал дээр ЭМЯ ямар байр суурьтай байгаа вэ?

-ЭМЯ-аас тодорхой хэмжээний хязгаарлалт хийх хүсэлтээ өгсөн.

-Гуравдугаар тунгаа тариулаад халдвар авлаа гэсэн хүмүүс байна?

-Тийм. Гэхдээ бага хэмжээнд байна. Гуравдугаар тунгаа хийлгээд нас барсан тохиолдол байхгүй.

-Гэрээр эмчлэгдэж байгаа иргэд хүндэрч байна. Эмч нарын хүрэлцээ хэр байна вэ?

-Гэрээр 68 мянга гаруй хүн, эмнэлэгт 21 мянга гаруй хүн байна. Хүний нөөцийн асуудал маш хүнд байгаа. Бүх эмнэлгүүд ачаалалтай ажиллаж байна. Нөгөө талаас өрхийн эмнэлэг дээр сайн дурын ажилчдыг нэмж өгөх зохион байгуулалт хийж байна.

-Ор дэлгэх талаар яригдаж байгаа юу. Өрхийн эмч нар өвчтөнүүдээ аваад очих эмнэлэг байхгүй арга ядахдаа ЭМЯ-ны гадаа очсон шүү дээ?

-Ор дэлгэлээ гээд тэнд ажиллах эмч, мэргэжилтэн байхгүй. Тэднийг удаан хугацаанд бэлддэг. Бид нөөцнөөсөө хэтэрчихсэн ажиллаж байгаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.