Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 900 сая төгрөгийн өртөг бүхий нэн шаардлагатай оношилгоо болон лабораторийн тоног төхөөрөмжийг гардууллаа

Орхон аймгийн сум, Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд улсын төсвийн хөрөнгө оруулалттай нийт 900 сая төгрөгийн өртөг бүхий нэн шаардлагатай оношилгоо болон лабораторийн тоног төхөөрөмжийг гардуулах үйл ажиллагаа өнөөдөр Энхжихмандирваа өрхийн эрүүл мэндийн төвийн байранд боллоо. 4D ЭХО Аппарат, биохимийн анализатор, шээсний шинжилгээний анализотор, гематолог/цус/-ийн анализатор, Зүрхний бичлэгийн аппарат/ЭКГ/-12 сувагтай, дижитал чих дурандаж оношилдог аппарат, гэрлийн дижитал микроскоп, компьютер, өнгөт принтер  зэрэг нийт 17 нэр төрлийн 161 ширхэг тоног төхөөрөмж байгаа юм. 

             Энэхүү тоног төхөөрөмжүүдээр хангагдсанаар тусламж үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдэн, иргэд нэг цэгээс анхан шатны тусламж үйлчилгээг хүлээгдэл, чирэгдэлгүй авах боломжтой болж байна. Түүнчлэн сум, ӨЭМТ-үүд нь Эрүүл мэндийн даатгалаас нэмэлт санхүүжилт авах нөхцөл бүрдэж байгаа юм.  

           Орхон аймгийн хэмжээнд 2021 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 1 тэрбум 650,0 сая төгрөгийг барилга байгууламж, багаж тоног төхөөрөмж, засвар үйлчилгээнд зарцуулсан нь өмнөх оноос 2 дахин нэмэгдсэн хөрөнгө оруулалт болж байна.

         Тухайлбал дээрх тоног төхөөрөмжүүдээс гадна Их залуу багт байрлах 12000 мянга гаруй хүн амд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг Энхжихмандариваа Өрхийн эрүүл мэндийн  цогц төвийг  ашиглалтад оруулахад бэлэн болсон. Ингэснээр стандартын шаардлага хангасан, ая тухтай орчинд иргэдэд эрүүл мэндийн тусламж үйчилгээг үзүүлэх боломжтой. 

    Мөн Коронавируст халдварын цар тахлын хариу арга хэмжээний тандалт, оношилгоо, эмчилгээ, дархлаажуулалтад 5 тэрбум 163,9 сая төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулаад байна. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.