Орхон аймаг: Нийт 738 бүлгээс 50 бүлэг халдварын улмаас цахимд шилжсэн байна

Орхон аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 738 бүлгээс 40 -50 орчим бүлэг цахим хэлбэрт шилжсэн бөгөөд энэ нь халдвар гарсны улмаас танхимын хичээл түр засварласан байна.

Танхимын сургалтыг бүрэн цахимд шилжүүлэх хүсэлт гаргасан сургууль байхгүй эцэг эхчүүдийн хүсэлтэнд тулгуурласан цахим хэлбэрт шилжсэн сурагчид нийт суралцагчдын 20 хувийг эзлэж байгаа аж. Ихэвчлэн 1-5 ангийн сурагчдыг эцэг эхчүүд цахим сургалтыг сонгон гэдгээ уламжилжээ.СӨБ буюу цэцэрлэг өнөөдрийн байдлаар 8 цэцэрлэгт 20 гаран анги бүлэг танхимын хичээлийг түр хязгаарласан байна.

Дараах тохиолдолд танхимын сургалтыг зогсоож, долоо хоногийн хугацаатай зайн сургалтад шилжүүлж байна. Үүнд: 

  • Covid-19-ийн эсрэг вакцинд хамрагдаагүй 12-оос доош насны хүүхэдтэй нэг бүлгээс халдварын тохиолдол батлагдах нөхцөлд тухайн бүлгийн,

  • Covid-19-ийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан 12 ба түүнээс дээш насны хүүхэдтэй нэг бүлгийн гурав ба түүнээс дээш хүүхэд халдвар авсан тохиолдолд тухайн бүлгийн,

  • Өөр хоорондоо хамааралгүй гурав болон түүнээс дээш анги, бүлэгт халдвар бүртгэгдсэн тохиолдолд тухайн давхар, хэсэг (жигүүр) эсхүл хичээлийн байранд (өвчлөл гарсан анги, бүлгийн байршил болон хичээлийн байраас хамаарч корпусыг хаах) хичээллэж байгаа анги бүлгийн,

  • Өөр хоорондоо хамааралгүй (нэг жигүүр, нэг давхар биш, анги болон багш солигддоггүй) гурав ба түүнээс дээш анги, бүлгийн дотор халдварын тохиолдол батлагдсан нөхцөлд сургуулийн танхимын сургалтыг зогсоож, долоо хоногийн хугацаатай зайн сургалтад шилжүүлж буй юм байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.