Орхон аймаг: "Лист" буюу эмнэлэгийн хуудас хэвлэгдэн ирсэн тул өрхийн эмнэлэгүүдэд маргаашнаас олгогдоно

Эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгийн тусламж үйлчилгээ авсан иргэнд нийгмийн даатгалаас лист буюу эрүүл мэндийн хуудас бөглүүлдэг. Ингэснээр иргэд даатгал төлөгчийнхөө хувиар листний мөнгө авах ёстой. Сүүлийн нэг сар орчим иргэд өвчлөсөн маягтаа буюу листээ авч чадалгүй асууж сурагласан. Лист буюу эмнэлэгийн хуудас дуусч нөөцгүй болсон тул УЕНДТ-ээс татан авалтаа хүлээсэн бөгөөд улсын хэмжээнд сүүлийн 15 хоног лист хэвлэх ажил тасарсан байна. Шинэ хэвлэлт өнгөрөгч долоо хоногт Улаанбаатар хотод хийгдсэн бөгөөд маргааш буюу энэ сарын 29 ны өдөр Орхон аймагт ирж лист тараагдах тухай нийгмийн даатгалын хэлтэсээс мэдээллээ. Журмаараа бол лист тав хоногийн дотор хүчинтэй байдаг. Гэтэл улс даяараа лист хэвлэх хуудас тасарсан тул журамд заасан тав хоногийн хугацааг хамаарахгүйгээр иргэдэд нөхөн олгох юм байна. Одоогоор 10-20 мянган лист авах хүсэлтээ өгсөн ч энэ хэмжээнд ирэх эсэх нь тодорхойгүй байна гэж Орхон аймгийн нийгмийн даатгалын хэлтэсээс мэдээллээ. Иргэдэд хүлээлт үүсгээд байсан лист олгох ажил өрхийн эмнэлэгүүдэд энэ лхагва гарагт тараагдаж иргэдийн гар дээр очно.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

Hudal medeelel hiihee boliochee orhuud chin 10sariin negnees taraana bhgui ged suuj bn

Battsetseg

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.