Орхон аймагт их дээд сургуулийн цогцолбор байгуулах ажлыг эхлүүлнэ

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, яамны газрын дарга нар болон ШУТИС, МУИС-ийн төлөөлөл Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагуудтай уулзлаа.

Орхон аймаг дахь технологийн сургуулийн инженер, технологийн чиглэлийн сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлэхээр судалгаа хийж, үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Үүнийг орон нутгийн удирдлага, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ.

Их, дээд сургуулийг цогцолбор болгон хөгжүүлэх хүрээнд орон нутгийн Тамгын газар хотхоны зориулалтаар газар эзэмших асуудлыг шийдвэрлэх, багш, ажилтны орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах тусгай хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх юм.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Бат-Энх “Үйлдвэрийн боловсон хүчнийг сургуулийн өмнөх боловсролоос нь авахуулаад их, дээд сургууль төгсөх хүртэл нь сургаж бэлтгэх зорилготой байгаа. Цаашлаад ерөнхий боловсролын сургуулийг кембриджийн хөтөлбөртэй болгоход анхаарч ажиллаж байна. Орон нутагт их, дээд сургуулийн цогцолбор байгуулах асуудлыг дэмжиж, хамтарч ажиллахад бэлэн байна” гэв.

Уулзалтын төгсгөлд Орхон аймгийн онцлог, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн, Засгийн газар, БШУЯ, орон нутгийн удирдлага, “Эрдэнэт үйлдвэр” хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа БШУ-ы дэд сайд Г.Ганбаяр хэллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
88%
Дэмжихгүй
11%