Д.Батлут: Эрдэнэт хотын статусыг тодорхой болгох хот,тосгоны тухай хуулийн шинэчлэсэн найруулга намрын чуулганаар хэлэлцэгдэх гэж байна

ЭРДЭНЭТ ХОТЫН СТАТУСЫГ ТОДОРХОЙ БОЛГОХ ХОТ, ТОСГОНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/ ТӨСӨЛ

УИХ-ын гишүүн Д.Батлут уг хуулийн /шинэчилсэн найруулга/ төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан. Ажлын хэсгээс хуулийн төслийг боловсруулж дууссан бөгөөд УИХ-ын Намрын ээлжит чуулганаар хэлэлцэгдэх юм.

 ХУУЛИЙН ТӨСӨЛД ТУСГАГДСАН ШИНЭЛЭГ ЗОХИЦУУЛАЛТУУДЫН ТАЛААР ЦУВРАЛ БАЙДЛААР ОРХОН АЙМГИЙН ИРГЭДДЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

 Одоо дагаж мөрдөж буй Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар “Хот”-ыг: “Хот нь 15000-аас доошгүй оршин суугчтай, тэдгээрийн дийлэнх хувь нь голлон үйлдвэр, үйлчилгээний салбарт ажилладаг, хот бүрдүүлэгч дэд бүтэц хөгжсөн, өөрийн удирдлага бүхий төвлөрсөн суурин газар мөн” гэж тодорхойлсоор ирсэн.

 Харин өргөн баригдсан шинэчилсэн найруулгын хуулийн төсөлд “Хот”-ыг: “Хот нь хуулиар тусгайлан тодорхойлсон чиг үүрэг, өөрийн удирдлага, өөрт олгогдсон эдэлбэр газартай, хот бүрдүүлэгч дэд бүтэц, эдийн засгийн чадавхи бүхий, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг хууль тогтоомж, гэрээний дагуу хэрэгжүүлэх нийтийн эрх зүйн этгээд /орон нутгийн корпораци/ мөн” гэж шинэлэг байдлаар тодорхойлж өгсөн байна.

“Хот”-ыг “өөрт олгогдсон эдэлбэр газартай”, “нийтийн эрх зүйн этгээд /орон нутгийн корпораци/” гэж тодорхойлон өгч байгаа нь нийслэл Улаанбаатар хотоос гадна бусад бие даасан хот хөгжих нөхцөлийг илүү бодитойгоор бүрдүүлэн өгөх чухал ач холбогдолтой болж байна гэж хэлж болно.

 Ийнхүү хот хөгжих шинэ ойлголт, нөхцөлийг бүрдүүлэх дээрх хууль эрх зүйн орчны хүрээнд Орхон аймгийн хувьд ч “Хот”-ын статусаар шинэлэг бүтэц, зохион байгуулалттайгаар, тусгайлан олгогдсон чиг үүргийг хэрэгжүүлж, өөрт олгогдсон эдэлбэр газартайгаар, нийтийн эрх зүйн этгээд буюу орон нутгийн корпораци гэсэн шинэ эрх зүйн хэлбэрээр ажиллаж хөгжих боломж нээгдэх юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.