Орхон аймаг: Нийт нас баралт 31 бүртгэгдэж халдвар авсан иргэдийн тоо өссөөр байна

“Коронавирусийн халдварын мутацууд нь урт хугацааны эмчилгээ шаардаж байна. Дельта вирус нь 14-21 хоногийн эмчилгээ шаардаж байна. Үүнээс гадна эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсийн 80 хувь нь хүнд оноштой өвчтөн байгаа. Харин үлдсэн 20 хувь нь хавсарсан онош бүхий суурь өвчтэй хүмүүс бүртгэгдсэн” гэлээ.

Орхон аймагт өнөөдрийн байдлаар "Ковид- 19"-ын хадварын улмаас 31 хүн нас бараад байна. Нас барсан иргэдийн дунд 36 настай жирэмсэн эмэгтэй багтаж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар Орхон аймагт зургаан хувийн хэвшлийн эмнэлэгт ковидын эмчилгээг хийж хэвтэн эмчлүүлэгчдийг авч байгаа бөгөөд БОЭТ болон эмнэлэгүүдэд 700 орчим  ор дэлгэсэн ч ачааллаа дийлэхгүйд хүрч эмнэлэгт хэвтэх хүсэлт гаргасан иргэдийн оочер дараалал улам нэмэгдсээр байна. Хэвтэн эмчлүүлэх иргэдийг  ихэвчлэн 50 аас дээш наснынх хавсарсан оноштой биеийн байдал хүндэрсэн гэдгээр  авахаас гадна жирэмсэн эмэгтэйчүүдэд яаралтай тусламжийг үзүүлж байна гэв. Орхон аймгийн ЭМГ -аас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд зарим эмнэлэгүүдэд яаралтай нөөц бүрдүүлэх энэ хүрээнд нэн хүнд иргэдийг хүлээн авах нэгээс хоёр орыг хадгалах яаралтайгаар хэвтэх иргэдэд тусламж үзүүлэх чиглэл барьж ажиллахаар болж. Халдвар авсан  5800 иргэд өрхийн хяналтанд гэрээр эмчлэгдэж байна.Цаашид энэ тоо өсөх магадлал өндөр байгаа тул иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг анхаарууллаа.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.