“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Эмэгтэйчүүдийн холбоо шинэ Хамтын гэрээний төсөлд тусгуулах саналыг Үйлдвэрчний эвлэлийн холбоонд хүргүүллээ

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Эмэгтэйчүүдийн холбооны удирдлагууд ирэх оноос хэрэгжих шинэ Хамтын гэрээний төсөлд тусгуулах тодорхой хоёр саналыг Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргаар дамжуулан өнөөдөр хүргүүллээ. Эрдэнэт үйлдвэрийн ажиллагчдын нийгмийн асуудлыг зохицуулдаг гол баримт бичиг болох Хамтын гэрээнд, гэртээ хүүхдээ асрах чөлөөтэй байгаа эхчүүдэд олгодог сар тутмын тэтгэмжийн 500 мянган төгрөгийг нэмэгдүүлэх, 2022 оны 01-р сарын 01-нээс мөрдөх Хөдөлмөрийн тухай хуулийн 136.3 заасны дагуу хөхүүл хүүхэдтэй ажилтанд хүүхдээ хөхүүлэх өрөөгөөр хангах заалт оруулахаар санал оруулав. ҮЭ-ийн холбооны дарга Б.Төгсбаяр Эрдэнэт үйлдвэрт үйл ажиллагаа явуулдаг олон нийтийн байгууллагууд дундаас Эмэгтэйчүүдийн холбоо манлайлж, бодитой, тодорхой санал илүүлсэнд талархал илэрхийлээд, 10-р сарын 08-ны өдөр шинэ Хамтын гэрээний төслийг Ерөнхий захиралд танилцуулахаа мэдэгдсэн юм. Энэ үеэр Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн З.Жаргалмаа Тэргүүлэх хуульчийнхаа зүгээс ирэх оноос мөрдөх Хөдөлмөрийн тухай хуульд эмэгтэйчүүдийн эрхийг хангасан, зайнаас ажиллах, гэрээсээ ажиллах гэх мэт боломжууд нэмэгдсэнийг онцлон тайлбарлав. Мөн Эрдэнэт үйлдвэрийн захиргаа, ҮЭ-ийн хооронд байгуулсан Хамтын гэрээгээр шинэ хүүхэд хүлээн авсан аавд долоо хоногийн цалинтай чөлөө олгодог байсан бол Хөдөлмөрийн тухай шинэчилсэн хуулиар ажлын 10-аас доошгүй хоногийн цалинтай чөлөө олгохоор нийт байгууллагуудад үүрэг болгосон нь эмэгтэйчүүдэд давхар дэмжлэг болно, гэж үзэж байна. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.