Танилц: Хог ачилтын үнэ дараах байдлаар нэмэгдлээ...

Баян-Өндөр сумын ИТХ-ын ээлжит бус I хуралдаанаар хог хаягдлын үйлчилгээний төлбөр хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай асуудлыг хэлэлцэж баталсан.

Өвөлд агаарын бохирдолд хамгийн ихээр өртөж, зундаа хогны эвгүй үнэрт дарагддаг газар бол гэр хорооллынхон билээ. Гэр хорооллын хогны асуудал жил бүр яригддаг ч шийдэгддэг нь ховор. Ялангуяа гэр хорооллоос гарах хог хаягдлын 70-80 хувийг үнс нурам эзэлдэг байна.Хүйтний улирал ойртож байгаа энэ үед хогны асуудал үнэхээр хөндөх сэдэв мөн юм.

Эрдэнэтэд шилжин суурьшигчдын тоо жилээс жилд өсч буй нь хог хаягдлыг нэмэгдүүлэхэд нөлөөлж байгаа. Орхон аймаг жилд 80-100 мянган тонн хог хаягдал гардаг байна. Өөрөөр хэлбэл, нэг айл өрх өдөртөө 1кг хог хаядаг гэсэн үг.

Хог хаягдлын төлбөр тооцоо гэр хорооллынхны дунд нилээдгүй маргаан үүсгэдэг. Иргэд төвлөрсөн хогийн цэгийн хаягдлыг ачиж цэвэрлэдэггүй хэмээн гомдоллодог бол хот тохижуулах газар хүн хүч шатахууны нэмэгдэл парк шинэчлэлтийн талаар ярьдаг мөн хогны төлбөрөө төлдөггүй тул цэвэрлэх боломжгүй гэсэн асуудал ч хөндөгддөг.

Айл өрхүүд одоогийн байдлаар хогны үнэ болох 1000 төгрөгийг сар бүр төлдөг гэр хорооллын мал бүхий айл өрх харин 1500 төгрөгийн төлбөр төлдөг байна. Хот тохижуулах газар парк шинэчлэлт хийх шаардлага тулгарсан, гэр хорооллын өндөр  ачаалалтай багуудад  хог татан авалтыг хийхэд хүндрэл тулгарсан учраас өнөөдөр хувийн аж ахуй нэгжээр хог тээвэрлэлтийг хийлгэж байгааг учирлалаа. Хог хаягдлын  төлбөр хураамжийг нэмэгдүүлж, парк шинэчлэлийг бүрэн хийсэн тохиолдолд гэр хорооллын хог ачилтыг сар бүр тогтмол хийх боломж бүрэн бүрдэх болно хэмээн Хот тохижуулах газрын дарга Б.Оюунбаяр тайлбартаа дурдлаа. Үнэ нэмэгдэх шалтгааныг олон талаас харьцуулсан дүгнэлт хийсэн талаараа ч ярилаа.

Нийтийн орон сууцны оршин суугчид сардаа 5000 төгрөг, гэр хорооллын айл өрх 3500төгрөг, гэр хорооллын мал бүхий өрхүүд 5000 төгрөг, орон сууцны хэсэг подвальд үйл ажиллагаа явуулдаг иргэн, ААН 10000төгрөг, эмийн сан, ломбард 10000 төгрөг, 6 нэрийн дэлгүүр, үсчин гоо сайхан, халуун усны газар 20000 төгрөг, 8 нэрийн дэлгүүр сардаа 26000 төгрөг байхаар сумын ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар ийнхүү баталлаа. Харин хогны үнийн өөрчлөлтөнд иргэд тал талын байр суурьтай хандаж байгаагаа илэрхийлсээр байгаа юм. Тухайлбал сар бүр тогтмол хог ачилт хийгдэх үү? өмнөх шигээ удааширалтай байх магадлал өндөр гэж бухимдлаа илэрхийлэх нэгэн байхад үнэ өөрчлөгдөж байж үйлчилгээ сайжирна гэсэн байр суурийг хэлэх иргэд ч байгаа юм. Нэгэнт иргэдээс санал авч уг асуудал хэлэлцэгдэн батлагдаж байгаа гэх байр суурийг хуралдаанд оролцсон төлөөлөгчид илэрхийлж байсан ч үргэлж хэл ам иргэдийн ундууцлыг хүргэж байдаг хог ачилтын ажил үнээ нэмсэн өдрөөсөө эхлэн иргэдэд амласан үйлчилгээгээ үзүүлж эхлэх нь чухал юм. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

үнээ нэмээд үргэлж ачиж чадах уу даа

иргэн

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.