Сурвалжилга: Эдийн засаг, эрүүл мэндийн асуудалд дарагдсан иргэд түлээ авах мөнгөгүй байгаагаа учирлалаа

 

“Монголчууд өвлийг өнөтэй давбал болно доо болно” гэж ярьцгаадаг. Гэтэл өнөөдөр намар налайж байгаа ч “Өвөл хаяанд ирлээ, энэ өвлийг давж чадахгүй байх, түлээ, нүүрс авах мөнгө алга" гэсэн иргэд Орхон аймгийн гэр хороололд олон байна. Эдийн засаг хямралтай,эрүүл мэндийн асуудалтай  иргэд бүх юмны үнэ өсч байгаад ихэд бухимдалтай байна. Сүүлийн хоёр жилд цар тахлын улмаас хямрал бүх салбарт нөлөөлж байгаа ч хямралд хамгийн их өртөж байгаа хэсэг бол дундаас доогуур орлоготой эмзэг бүлгийнхэн. Хувиараа жижиг дунд бизнес эрхэлж байсан олон иргэн үйл ажиллагаагаа зогсоож, ямар ч орлогогүй болоод байна. Өвлийн улирал хаяанд ирж түлээ, нүүрснээс эхлээд иргэдийн санааг зовоох олон асуудал хөвөрч байна.Бид гэр хорооллын нэг багаар орж иргэдтэй түлээ нүүрсний асуудлаар цөөн хором ярилцлаа.

  Б.Уранчимэг Их залуу багийн иргэн : Дөрвөн нялх үрээ дулаан гэрт байлгахын заримдаа хүйтэн орой бол гутал шатааж байна модны үнэ нэмэгдэж олдоц маш муудсан         

-Гэртээ хэдүүлээ амьдардаг вэ. Амьдрал хэр байна вэ?

-Амьдрал маш хүнд байна. Манай гэр бүлийн хүн бид хоёр 2020 оноос хойш тогтсон ажилгүй учраас тогтмол орлого гэж байдаггүй. Манайх дөрвөн хүүхэдтэй, гэртээ долуулаа ээжтэйгээ  амьдарч байна. Хамгийн том хүү маань энэ жил зургаадугаар ангид сурдаг бол отгон хүү ой гурван сартай. Нөхөр маань зундаа барилгын ажил дээр ажиллаж, өвөлдөө  зах дээр ачаа зөөж, гэр бүлийнхнийгээ хоолтой залгуулдаг Харин өвөл хаяанд ирж түлээ нүүрсээ авахад нөхрийн маань олдог мөнгө хаана ч хүрэхгүй учраас миний бие аргагүйн эрхэнд хүйтэн орой муудсан хаягдсан гутал шатаачихаад айж сууна үнэхээр мод олдохгүй үнэ нь тэнгэрт хадчихсан байна. Хэдэн нялх үрээ энэ өвөл  хөлдөөчихгүй давчих юмсан.

-Хүүхдийнхээ хүүхдийн мөнгийг авч байгаа юу. Энэ мөнгө амьдралд тань хэр дэм болдог вэ?

-Нэмэр их болдог. Сард дөрвөн  хүүхдийнхээ 400 мянган төгрөгөөр амьдралаа залгуулж маш их дэмтэй ээж маань хүнд өвчтэй бас эм тариа авч өгнө .  Сая гэр бүлээрээ корона тусаад бид баларсан эм тариа өрхөөс өгсөн ч хоол унд гээд хэцүү давааг тууллаа. Дулааны улиралд бол яахав идэх, уух зүйл нь байж байвал болдог. Гэтэл хүйтрээд ирэхээр хамгийн их сэтгэл зовоодог зүйл нь түлээ, нүүрс болоод байна гэж бидэнд учирласан юм.

Энэ бол амьжиргааны төвшин доогуур, төсвийн орлого нь хаанаа ч хүрэлцдэггүй гэр хорооллын айл өрхүүдэд тохиолддог бодит жишээ. Түлээ нүүрсний асуудлаас болж сэтгэлээ өвтгөж суудаг айл, өрхүүд зөвхөн энэ айлаар дуусахгүй.  Гэтэл түлээ нүүрсний үнэ жилээс жилд нэмэгдэж иргэдийн үүрдэг ачаа улам хүндэрч байна.Орхон аймаг өөрөө түлшний буюу модны нөөцгүй зэргэлдээх Булган аймгийн сумдуудаас жилийн жилд  гуйлгачилдаг гэх үү дээ? Уг нь шахмал түлшний үйлдвэр барих асуудал яригдсан ч одоо болтол шийдэгдээгүй иргэд хүйтрэхээс айж үнийн өсөлтөнд дарлуулж байна. 

“Модны  зах дээр өмнөх жилийн намар байсан модны үнэ нэг дахин өсч  портер мод  дээд тал нь 500 мянган төгрөг болж огсом өсчээ. Дээр нь олдоц маш ховордсон тухай ярьж байлаа. 

Нүүрс, түлээ зарж буй иргэдээс үнэ нь яагаад нэмэгдсэн талаар тодруулахад, “Энэ жилийн хувьд уурхай дээр цөөхөн ам ажиллаж байгаа болохоор цаанаасаа үнэтэй гарч байгаа юм байна. Бидний зүгээс бол нүүрсний үнийг нэмсэн зүйл байхгүй. Модны хувьд ч ялгаагүй булганаас мод оруулж ирэхэд хүндрэлтэй байгаа. Энэ байдлаараа түлээ нүүрс энэ жил эрэлттэй байх төлөвтэй байна. Эрэлттэй байх чинээгээрээ үнэ нэмэгддэг нь зах зээлийн хууль шүү дээ” хэмээн ярьлаа.

Энэ мэт нүүрс, түлээний үнэ жилээс жилд нэмэгдэж байгаа гэр хорооллын иргэдэд хүнд асуудал болоод байна. Түлээ нүүрсний асуудалд санаа чилээж  хүйтрэхээс айж суугаа гэр хорооллын олон мянган өрхүүдийг өвлийн тэсгим хүйтэнд дулаан хонож чадах уу үнийг яаж бууруулах гэдэг дээр ур ухаанаа уралдуудах цаг аймгийн удирдлагуудад ирээд байна.Тэд хэд хэдэн гаргалаа гаргаж санал боловсруулж байгаа ч иргэдийн гар дээр очих мод нүүрс үнээ огт буулгах шинжгүй байгаад хамаг учир бий юм. 

Эдийн засаг хямралтай, бодит байдал дээр иргэдийн амьдрал хүнд байхад төр, засгийн зүгээс түлээ, нүүрсний хангамж, үнийн тал дээр дэмжлэг зайлшгүй шаардлагатай байгаа нь харагдаж байна.Нэгэнт гэр хорооллын айл өрхүүд дулааны нэгдсэн системд орж чадаагүй учраас түлээ, нүүрсээ өрдөж гэр орноо халаахаас өөр аргагүй. Гэх­дээ тэр түлээ, нүүрсийг нь нийлүүлдэг бизнесмэнүүдэд нь шударга өрсөлдөөнийг бий болгох талаар төрийн байгууллагууд  зайлшгүй анхаармаар байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

DR. UROLOGIST

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.