2022 оны төсөв:Төсвийн хөрөнгөөр кино хийхгүй, ой тэмдэглэхгүй, ном хэвлүүлэхгүй, шагнал гардуулахгүй

Засгийн газар өнөөдөр 2022 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барилаа. Тус төсөлд төрийн албаны худалдаа, үйлчилгээ, урсгал зардлыг нэлээд танаж, өөрчлөлт оруулахаар тусгажээ. Өнөөдрийн байдлаар төрийн албанд 192 мянга гаруй төрийн албан хаагч ажиллаж байгаа бөгөөд үүний 50 мянга нь үйлчилгээний албан хаагч байгаа аж. Ирэх оноос төрийн албаны данхар бүтцийг багасгаж, боломжтой ажлуудыг хувийн хэвшлээр хийлгэж, төрийн оролцоог багасгахаар төсвийн шинэчлэлд тусгажээ. Жишээ нь,

-Эмнэлэг, цагдаа, онцгой байдал зэрэг тусгай чиг үүргийн байгууллаас бусад байгууллагын авто машины ашиглалтыг хувийн хэвшлээр гүйцэтгүүл

-Сайд нэгээс илүүгүй зөвлөх, туслахтай байх, дэд сайд Төрийн нарийн бичгийн дарга дундаа нэг туслахтай байх

-Төрийн захиргааны байгууллагууд авто машин хэрэглэхгүй, зайлшгүй шаардлагатай бол хувийн хэвшлээр түрээсээр ашиглах

-Тэтгэвэрт гарсан хоёр албан хаагч тутамд нэг алба хаагч шинээр авах

-Төрийн захиргааны албан хаагчийг ажлын нэг өдөр гэрээс нь цахимаар ажиллуулах

-Цэвэрлэгээ, засвар үйлчилгээ, харуул хамгаалалт, дулаан хангамж, хоол үйлдвэрлэлийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх

-Албан контор шинээр барихгүй, тусгай чиг үүргээс бусад байгууллага авто машин худалдаж авахгүй

-Төсвийн хөрөнгөөр кино хийхгүй, ой тэмдэглэхгүй, ном хэвлүүлэхгүй, шагнал гардуулахгүй

-Засгийн газрын агентлаг нэг дэд даргатай байна, дарга нь зөвлөхгүй  ажиллах зэрэг өөрчлөлтийг тусгасан байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.