7 хоногийн тойм: УИХ-ын чуулганаар 72 хуулийн төслийг хэлэлцэх бөгөөд Эрдэнэтчүүдэд хамаатай нэг хуулийн төсөл багтжээ

УИХ-ын намрын ээлжит чуулган баасан гарагт эхэлсэн.

Энэ удаагийн намрын чуулганаар Зөрчлийн тухай хуулийг шинэчлэн найруулж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна. Шүүх байгуулах тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулиудыг шинэчлэн найруулж, шинээр Иргэний болон захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Шүүхийн бус журмаар өр барагдуулах үйл ажиллагааны тухай зэрэг хуулиудыг цогцоор нь хэлэлцэж батлахаар төлөвлөж буй.

Мөн боловсролын шинэчлэлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх багц хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

 Энэ удаагийн чуулганд парламентын гишүүд коронавирусийн түргэвчилсэн шинжилгээ өгч танхимаар хуралдаанд оролцлоо.

Тус чуулганаар  Эрдэнэтчүүдийн удтал хүлээж буй Хотын статусаар хөгжих боломжийг нээж өгөх “Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай” хуулийн /Шинэчилсэн Найруулга/ төсөл хэлэлцэгдэнэ. УИХ-ын гишүүн Д.Батлут Эрдэнэтчүүдээ төлөөлж уг хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан. Эрдэнэтчүүдээ төлөөлөн хэд хэдэн саналыг тэрээр хуулийн төсөлд оруулжээ.

 Түүнээс гадна “Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих тухай” хуулийн төслийг миний бие санаачлан, боловсруулсан нь УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэгдэх юм. Өнөөдөр бичил бизнес эрхлэгч иргэд их хэмжээний орлого олдог байх, олон хүнийг ажилд авсан байх зэрэг хүнд шалгуурт тэнцэж чадалгүй төрөөс олгож буй урт хугацаатай, нэн хөнгөлөлттэй зээлд хамрагдаж чадахгүй байна. Тиймээс бичил бизнес эрхлэгчдийг төрөөс дэмжсэн тусгайлсан хууль эрх зүйн орчинг бий болгох шаардлагатай гэж үзээд уг хуулийн төслийг анх санаачлаад байна.

 Үүгээр зогсохгүй “Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг боловсруулсан маань энэ удаагийн чуулганаар хэлэлцэгдэхээр болсон. Уг хуулийн төсөл нь Тодорхой төрлийн зөрчил гаргасан этгээдэд шууд торгох шийтгэл оногдуулалгүй сануулдаг байх, 0-3 насны хөхүүл хүүхэдтэй эмэгтэйд баривчлах шийтгэл оногдуулахгүй байх зэрэг иргэдийн эрх зүйн байдлыг шууд дордуулахгүй байж, Зөрчлийн тухай хуулиар иргэдэд учирдаг чирэгдэл, дарамтыг багасгах зорилготой юм. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Ж.Батжаргал, С.Бямбацогт, Г.Ганболд, Ж.Мөнхбат, Н.Наранбаатар нартай хамтран боловсруулсан байна.

Монгол Улсын Их хурлын намрын ээлжит чуулганд тэрээр Эрдэнэтчүүдээ төлөөлж идэвхтэй ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.