7 хоногийн тойм: Ахмад дайчдад хүндэтгэл үзүүллээ

Орхон аймаг Эрдэнэт хотын удирдлагууд, ЗДТГ-ын Цэргийн штаб, Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд ахмад дайчдад өнгөрөгч долоо хоногт тохиосон ахмадын баяр өдөр  хүндэтгэл үзүүллээ.  

       Зэвсэгт хүчний 100 жил, Чөлөөлөх дайны ялалтын 76 жил, “Олон улсын Ахмадын өдөр”-ийг тохиолдуулан 1939 оны Халхын голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайн, 1940-1948 оны Улсын баруун хилийн тулгаралтад оролцсон ахмад дайчдад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ улс орон даяар зохион байгуулагдаж байна.

      Өдгөө Орхон аймаг Эрдэнэт хотод амьдарч буй Хилийн тулгаралтад оролцож байсан ахмад дайчин, өндөр настан Гончигийн Дугаржав, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож байсан ахмад дайчин, өндөр настан Дашдаваагийн Пүрэвжав, Шагдарын Сүрэнжав нарт Аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, Засаг даргын Тамгын газрын цэргийн штаб, Зэвсэгт хүчний 186-р анги, УИХ-ын гишүүн Д.Батлутын бие төлөөлөгч бэлтгэл хурандаа Г.Батсуурь нар хүндэтгэл үзүүллээ. 

     Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан ийнхүү гэр гэрийнх нь гадна анги нэгтгэл жагсаж, үлээвэр найрал хөгжим эгшиглүүлж, албан ёсны үйл ажиллагаа зохион байгуулж байгаа ажээ. 

       Ахмад дайчин, өндөр настан Шагдарын Сүрэнжав нь 1945 оны чөлөөлөх дайн Сулинхээрийн отрядын байлдагч, Хилийн хөдөлгөөнт отрядын хамт Өвөрмонголын Улаанцав-Чулуут хүртэл тулалдаанд оролцож байжээ.

      Ахмад дайчин, өндөр настан Гончигийн Дугаржав нь 1945 онд штабын бичээч, хуягт танкийн техникч байлдагч, Нисих дивиз 2-р хороонд үүрэг гүйцэтгэж байжээ.

     1945 онд чөлөөлөх дайнд оролцож байсан ахмад дайчин, өндөр настан Дашдаваагийн Пүрэвжав нь хязгаарын цэргийн 24-р отрядад холбоо суманд холбоочин байлдагчийн үүрэг гүйцэтгэж Сэлэнгэ аймгийн Цагаан эргийн дамжлага баазын хамгаалалтад оролцож байжээ.

        Тэдний байгуулсан гавьяа, хатан зориг, туулж өнгөрүүлсэн амьдрал, тусгаар тогтнолын үнэ цэнийг хойч үе бид үеийн үед мартаж үл болно.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
88%
Дэмжихгүй
11%