7 хоногийн тойм: Жаргалант сумын шинэ уурын зуух ашиглалтанд орлоо

Орхон аймгийн Жаргалант сумын шинэ уурын зуух өнгөрсөн долоо хоногт ашиглалтад орж, 1 болон 3 дугаар зуухыг галлан айл өрх, албан байгууллагуудад халаалт, дулаан өгч эхлээд байна.

Аймаг орон нутгийн хөгжлийн Ерөнхий төлөвлөгөөний дагуу Эрдэнэт хотын хүн амын нягтралыг багасгах, хөдөөгийн сум сууринд ажиллаж амьдарч буй иргэдийн тав тухыг хангах, Жаргалант суманд технологийн уур үйлдвэрлэн улмаар Хөдөө аж ахуйн Агро парк байгуулах зорилгоор анх 2019 оны 5-р сард тендерийг зарлаж, орон нутгийн төсвийн 2,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар технологийн уур үйлдвэрлэх хүчин чадал бүхий уурын зуухыг барих ажлыг эхлүүлж байсан.

 Шинээр ашиглалтад орж буй энэхүү уурын зуух нь 8,4 мвт хүчин чадал бүхий 3 зуухтай юм. Энэхүү уурын зуухыг ашиглалтад оруулахын өмнө бэлтгэл ажил болгож 2017-2018 онуудад Жаргалант сумын төв магистрал шугамуудыг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар шинэчилсэн бөгөөд өнөөдрийг хүртэл мөн орон сууцнуудын халаалтын босоо шугамуудыг мөн сольж шинэчлээд байсан билээ.

 Ийнхүү шинэ уурын зуух ашиглалтад орсноор Жаргалант сумын 13 орон сууцны 180 гаруй өрх, зургаан байгууллагын дулаан хангамж сайжрахаас гадна тус суманд шинээр ажлын байр бий болж, барилга объект, үйлдвэр үйлчилгээний газар, орон сууц шинээр барих, нийгэм эдийн засгийн эргэлт сайжирч, Хөдөө аж ахуйн агро паркийг байгуулах боломж нөхцөл бүрдэж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.