Сэдэв: Орхон аймагт хүүхэд насандаа хүүхэд төрүүлэх охидын тоо өссөөр тэдэнд сэтгэл зүйн тусламж хэрэгтэй байна

Монгол Улсын нийт хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд, түүний 35 хувийг 0-19 насны охид эзэлдэг. Нийт хүн амын хувьд 18 хувийг охид эзэлдэг гэсэн статистик тоо баримт бий. Охид тэр тусмаа өсвөр насныханд нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролын мэдлэг, мэдээлэл дутмаг байдгаас эрт жирэмслэх, улмаар үр хөндүүлэх, жендерт суурилсан хүчирхийлэлд өртөх зэрэг олон зүйлтэй тулгардаг.

-Охид, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах “Гүнж” төвийн 2019 оны судалгаагаар улсын хэмжээнд 4,500 орчим охид төрж байна. Түүний 74 хувь нь өрх толгойлсон ээжүүдийн тоог нэмж байдаг тухай мэдээлж байсан. 2021 онд ч энэ тоо буураагүй хэвээр байна. Энэ бол их тоо зөвхөн  төрсөн охидын тоо. Үүний цаана үр хөндүүлж байгаа маш олон охин байгаа юм. 

Харин хүүхдээ төрүүлж буй охидын хувьд олон хүнд саад бэрхшээлийг давж байж ээж болдог ба нийгмээс гадуурхагдах хандлагатай байдаг нь сэтгэл эмзэглүүлсээр байна. Нэгэнт төрчихсөн юм чинь гадуурхахаас илүү тэдэнд бид туслах ёстой.Мөн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь асар чухал асуудал.

 Орхон аймгийн хүн амын 50 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Өсвөр насны охидын тоо харилцан адилгүй өсөлттэй байдаг. Тэдний эрх ашгийг хамгаалдаг сэтгэл зүйн маш зөв, зөвөлгөө хүргэдэг зөвлөн туслах үйлчилгээ үзүүлдэг хуруу дарам цөөхөн төрийн болон ТББ байгууллага Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал охидын "ШҮҮДЭР" төв ГБХЗГ дэргэдэх өсвөр үеийн танхим гэхчилэн хэдхэн байгууллага ажилладаг. Ерөнхий боловсролын сургуулиудад нийгмийн ажилтан гэх орон тоо байдаг ч ихэнхдээ мэргэжлийн бус нэг үгээр хэлбэл сэтгэл зүйн зөвөлгөө өгөх түвшний нарийн мэргэжлийн биш гэсэн үг. Өнөөдрийн нөхцөл байдлаас харвал өсвөр үеийнхэн сошиал орчноос түлхүү мэдээлэл авдаг болсон гэвч  энэ нь сайн муу хоёр талтай тиймээс зөвлөн туслах сэтгэл зүйн зөвөлгөө авах төвүүдийг олноор бий болгож  охид хүссэн үедээ тухайн орчинд очдог тийм таатай нөхцлийг бүрдүүлэх шаардлага үүсээд байна. Өмнө нь БОЭТ-ийн дэргэд өсвөр үеийн кабинет ажиллаж байхад жилдээ 1200 орчим охид зөвөлгөө тусламж авдаг байсан бөгөөд тус төвийн үйл ажиллагааг татан буулгасан юм. Энд ажиллах нарийн мэргэжлийн мэргэжилтэн бэлтгэх нь чухал хэрэгцээний нэг юм. Өнөөдөр чухал тулгамдаж байгаа асуудал бол өсвөр үеийнхэнд айдастай байх явдал.

Тархинд явагдаж байгаа хөгжлийн процесс нь өсвөр насныхныг илүү эмзэг, сэтгэл хөдлөл өндөртэй, хоёрдмол болгодог ба эцэг эхчүүдийг төөрөгдөлд оруулдаг. Түүнчлэн тэдний нийгмийн айдас насанд хүрэгчдийг бодвол илүү өндөр байдаг нь төсөөлөх чадвар болон бусдаас магтаал сонсох хүсэлтэй нь холбоотой. Өсвөр насныхны өөрийн үнэлэмж нь дотоод гэхээсээ илүү гадаад сэдэлтэй.

Түүнчлэн тэдний бодол санаа тогтворгүй байдаг. Тэдний үзэл бодол, шийдвэр гаргах чадвар нь тогтворжиж амжаагүй байдаг учраас асуудалтай нүүр тулахдаа буруу шийдвэр гаргах магадлал өндөр. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ хэр зэрэг өндөр болсоноос үл хамааран тэд хөгжиж байгаа гэдгийг нь санаж хараа хяналтаа тавих нь маш чухал байна.

Охид эмэгтэйчүүдийг хүчирхийлэх гэмт хэргийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж насанд хүрээгүй охид гэмт хэргийн золиос болж мөн охидын жирэмслэлт жилээс жилд нэмэгдсээр байна. Өнөөдөр Орхон аймагт насанд хүрээгүй ээж болсон 90 гаруй охид цалинтай ээж хөтөлбөрт хамрагдаж байна. Энэ нь хүүхэд насандаа хүүхэдтэй болсон охид тодруулбал 14-16 насандаа гэсэн үг. Таны охин хаана юу хийж хэнтэй найзалж явна б? Та  өсвөр насны охидоо байнгын хараа хяналт, халамжид байлгах, хаашаа явж, хэнтэй найзалж байгааг нь нягталж байх нь чухал шүү. Эцэг эхийн хараа хяналтгүй, интернэт орчны хэт задгай хэрэглээтэй байсны улмаас олон охин төрөл бүрийн  хэргийн хохирогч болж, сэтгэл санааны болон амьдралдаа насан туршийн хар толботой үлдэж байгааг хаа хаанаа анхаарах хэрэгтэй болов уу? Бид охидын өдрөөр энэ бүхнийг  яриад өнгөрөх бус охидынхоо төлөө зоригтой алхам хийж хөрөнгө мөнгө гаргаж ирээдүйд бэлтгэх ажлыг зөв замаар эхлүүлэх хэрэгтэй. Эхний алхам Эрдэнэт хотод охидын мэргэжлийн төрийн эмнэлэгээ түшсэн кабинет бий болгох алхам хийгдэх нь чухал ажлыг нэг болоод байна. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

Tamiraa

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.