Орхон аймаг: Коронавируст халдвараар өвчилсөн 0-17 насны 2430 хүүхэд байна

 

Орхон аймгийн нийт нас барсан тохиолдлын 24 (77.4%) нь 60 ба түүнээс дээш насныхан эзэлж байна.Өнөөдрийн байдлаар халдварын улмаас нас барсан иргэдийн тоо -33 болж нэмэгдсэн байна.

КОВИД-19 -өөр нас барагсдын 54.8% нь архаг суурь өвчтэй хүмүүс байсан ба архаг суурь өвчний дотор сахарын өвчин хамгийн өндөр буюу 52,9% зүрх судасны эмгэгтэй 29.4% байна

2021 оны 10-р сарын 01-ны өдрийн байдлаар Орхон аймагт коронавируст халдвараар өвчилсөн 0-17 насны 2430 хүүхэд байгаа нь нийт 8815 тохиолдлын (28.4%)-ийг эзэлж, өмнөх долоо хоногт (28.1%)-тэй харьцуулахад өссөн байна. Улсын дунджаас 8.3%-иар их байна. Коронавируст халдвар авсан хүүхдүүдийн насны бүлгээр 0-4 насны хүүхэд 31.9%, 5-9 насны хүүхэд 34.5%, 10-14 насны хүүхэд 25.2%, 15-17 насны хүүхэд 8.06%-ийг тус тус эзэлж байна.Өнөөдрийн байдлаар нийт эмчлэгдэж байгаа 2900 орчим иргэн байгаа бол эдгэрч гарсан иргэдийн тоо нэг өдрийн дотор  -34 байна. Халдварын тархалт сайн дурын шинжилгээгээр илэрсээр буурсан тоон үзүүлэлт бага байгаа тул иргэд халдвар хамгааллаа сайтар барьж амны хаалтаа тогтмол зүүхийг анхаарууллаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.